Европт Коран судар шатаасан хэрэг гарсны дараа пүрэв гарагт Туркийн Гадаад хэргийн яам АНУ, Швед, Бельги, Франц, Герман, Итали, Нидерланд, Швейцар, Их Британийн элчин сайд нарыг дуудаж, тус улс дахь дипломат төлөөлөгчийн газраа түр хаах болсон шийдвэрийг нь шүүмжлээд, тайлбар хийхийг шаарджээ.
Сүүлийн хоёр долоо хоногт хэт барууны идэвхтнүүд Швед, Дани, Нидерландад лалын шашны ариун ном болох Коран судрын хуулбарыг шатаасан нь Турк, Швед, Финландын байгуулсан НАТО-ийн гишүүнчлэлтэй холбоотой хэлэлцээрийг зогсооход хүргээд байгаа.
Европын орнууд Коран судар шатаасан явдлыг буруушааж байгаа ч үг хэлэх эрх чөлөөг хүндэтгэх үүднээс урьдчилан сэргийлэх боломжгүй гэж үзэж байна.
Эдгээр явдлуудын дараа өнгөрсөн долоо хоногт Франц, Герман, Итали, АНУ болон бусад улс орнууд Туркт амьдардаг иргэдэдээ хандан дипломат төлөөлөгчийн газар болон мусульман шашнаас бусад мөргөлийн газруудад халдлага гарах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулж байв.
Харин энэ долоо хоногт Герман, Франц, Нидерланд аюулгүй байдлын үүднээс Турк дэх дипломат төлөөлөгчийн газраа түр хаасан бөгөөд барууны орнуудын энэ арга хэмжээ нь Туркийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Коран судар, #турк, #Финланд, #Швед,