Өнгөрсөн бямба гарагт АНУ-ын нисэх хүчин тус улсын агаарын оройн зайд нэвтэрсэн Хятадын агаарын бөмбөлгийг буудаж унагасан.
Хятадын эрх баригчид бөмбөлгийг иргэний зориулалттай гэж мэдэгдэж байсан ч АНУ-ын тагнуулын алба агаарын бөмбөлгийг тагнуул хийх зорилгоор ашигласан гэж үзэж байгааг эх сурвалж “Washington Post” сонинд мэдээлсэн байна.
Нэрээ нууцалсан албаны хүний хэлснээр Хятадын арми ийм бөмбөлгүүдийг Япон, Энэтхэг, Тайвань, Филиппин зэрэг стратегийн ач холбогдолтой нутаг дэвсгэрт тагнуулын мэдээлэл цуглуулах зорилгоор ашигладаг байжээ.
Зарим тохиолдолд агаарын бөмбөлгийг Хятадын өмнөд хэсэгт орших, тэнгисийн цэргийн бааз байрладаг Хайнань арлаас хөөргөсөн гэж тагнуулын алба үзэж байгаа аж.
АНУ-ын тагнуулын байгууллага уг бөмбөлгийг “Ардын чөлөөлөх армийн агаарын тандалтын хөтөлбөрийн нэг хэсэг” гэж үзэж байгааг Байдены засаг захиргааны нэрээ нууцалсан ахлах албан тушаалтан “CBS News”-т баталсан байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Вэнди Шерман Хятадын тагнуулын ажиллагааны талаар мэдээлэл өгөх зорилгоор 40 орны 150 орчим төлөөлөгч нарыг даваа гарагт цуглуулсан болохыг эх сурвалж мөн “CBS News”-т ярьжээ.
Шерманы хэлснээр 2019 онд үүнтэй төстэй агаарын бөмбөлөг дэлхийг тойрсон бөгөөд ингэхдээ Хавай болон Флоридагийн дээгүүр ниссэн гэв.
Үүний зэрэгцээ, Бээжин дэх АНУ-ын элчин сайдын яам даваа, мягмар гарагт гадаадын дипломатчидыг цуглуулж, агаарын бөмбөлөгтэй холбоотой мэдээлэл танилцуулсан байна.
АНУ-ын батлан хамгаалахын алба Доналд Трампыг ерөнхийлөгч байх үед Хятадын тагнуулын гурван бөмбөлөг тус улсын дээгүүр ниссэн болохыг өмнө нь мэдээлж байв.
Мөн АНУ-ын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр өнгөрсөн бямба гарагт унагасан агаарын бөмбөлөг нь АНУ-ын Монтана мужид хүрэхээсээ өмнө Аляска, Канадын дээгүүр ниссэн байна.
Эх сурвалж: BBC

#Агаарын бөмбөлөг, #АНУ, #тагнуулын ажиллагаа, #ХЯтад,