2022 он гарснаас хойш АНУ-ын 10 гаруй агаарын бөмбөлөг агаарын орон зайд нь зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж Хятад улс даваа гарагт мэдэгдэв. Харин Вашингтоны эрх баригчдыг үүнийг няцаажээ.

Хоёрдугаар сарын 4-нд АНУ-ын арми Хятадын тагнуулын бөмбөлгийг унагасны дараа АНУ-ын дипломатч Антони Блинкен хурцадмал байдлыг намжаах зорилгоор Бээжинд хийх гэж байсан айлчлалаа цуцлахад хүрсэн юм.

Түүнээс хойш АНУ-ын арми Хойд Америкийн дээгүүр өөр гурван нисдэг биетийг буудаж унагасан бөгөөд хамгийн сүүлд ням гарагт Хурон нуурын дээгүүр найман өнцөгт биетийг унагасан.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин Бээжинд болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Өнгөрсөн жилээс хойш АНУ-ын өндөр нислэгийн агаарын бөмбөлгүүд Хятадын холбогдох газруудын зөвшөөрөлгүйгээр Хятадын агаарын орон зайд 10 гаруй удаа хууль бус нислэг үйлдсэн” гэж мэдэгдэв.

Тэрээр бөмбөлгүүд ямар зориулалттай байсныг тусгайлан тайлбарлаагүй бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Цагаан ордон Хятадын мэдэгдлийг нэн даруй няцаажээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Адриен Ватсон “АНУ-ын засгийн газар БНХАУ-ын дээгүүр ажиглалтын бөмбөлөг нисгэдэг гэсэн мэдээлэл худал” гэж мэдэгдсэн байна.

Тэрээр цааш нь “Хятад улс Ардын чөлөөлөх армийнхаа дэргэд тагнуулын мэдээлэл цуглуулах өндөр нислэгийн агаарын бөмбөлгийн хөтөлбөр хэрэгжүүлдэг ба үүгээрээ АНУ болон таван тивийн 40 гаруй орны бүрэн эрхийг зөрчиж байсан” гэжээ.

Мөн Хятад улс агаарын бөмбөлгүүдийн талаар “баттай тайлбар” өгч чадаагүй болохыг Ватсон нэмж хэлэв.

Хоёрдугаар сарын 4-нд АНУ-ын арми Хятадын ажиглалтын агаарын бөмбөлгийг Өмнөд Каролинагийн эргийн ойролцоо унагасны дараа Бээжин бөмбөлгийг иргэний судалгааны зориулалттай байсан гэж тайлбарлаад, Вашингтоныг “хэтэрхий сүржигнэж байна” гэж мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Reuters

#Агаарын бөмбөлөг, #АНУ, #ХЯтад,