Польшийн ойролцоо Оросын цэргийн гурван нисэх онгоц нислэг үйлдсэнийг Нидерландын Батлан хамгаалах яам даваа гарагт мэдэгдэв.
“Үл мэдэгдэх онгоцнууд Калининградын чиглэлээс Польш дахь НАТО-ийн мэдлийн бүсэд ойртсон” гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Калининград бол НАТО болон Европын холбооны гишүүн Польш, Литва улсын хооронд оршдог Оросын анклав юм.
Эдгээр онгоцнуудын хариуд Нидерландын хоёр “F-35” сөнөөгч онгоцыг нисгэж, анхааруулга өгснөөр буцаасан байна.
“Дараа нь эдгээр онгоцнууд нь Оросын “Ил-20М Кут-А” болон хоёр “Су-27” байсныг тогтоосон бөгөөд Нидерландын “F-35” онгоцнууд бүрэлдэхүүнийг алсаас дагалдаж, НАТО-ийн холбоотнуудад шилжүүлсэн” гэж яам мэдэгджээ.
Оросын Батлан хамгаалах яам одоогоор тайлбар хийгээгүй байна.
Нидерландын Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр хоёр болон гуравдугаар сард тус улсын найман “F-35” онгоц Польшид байрлаж байгаа аж.
Эх сурвалж: Reuters

#F-35, #Нато, #Нидерланд, #ОРос, #Польш,