Лхагва гарагт Европын холбооны 27 орны төлөөлөгчид Брюссельд уулзаж, Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний талаар хэлэлцжээ.
Хоёрдугаар сарын 24-нд Орос Украинд түрэмгийлсний нэг жилийн ойг тохиолдуулан ЕХ шинэ хориг арга хэмжээ авахаар тохиролцох төлөвтэй байна.
Евро Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лейен Брюссельд болсон 27 үндэсний төлөөлөгчдийн хаалттай хэлэлцээрийн өмнө Европын парламентад хандан “Бид Оросын дайны машиныг санхүүжүүлэх чадварыг сулруулсан. Бид есөн багц хориг арга хэмжээ авснаар Оросын эдийн засаг хумигдсан. Гэхдээ бид дарамт шахалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.
Тэрээр Оросын эсрэг арав дахь багц хориг арга хэмжээний хүрээнд нисгэгчгүй онгоц, пуужин, нисдэг тэрэг зэрэг 11 тэрбум еврогийн бараа бүтээгдэхүүнд хязгаарлалт хийхийг санал болгожээ. Мөн Москвад нисгэгчгүй онгоц нийлүүлж буй Иран улс, тэр дундаа Хувьсгалт Гвардтай холбоотой хүмүүст хоригт багтаж магадгүй байна.
Европын холбооны хоёр эх сурвалжийн мэдээлснээр Евро Комисс хувийн “Альфа-Банк”, “Tinkoff” онлайн банк, арилжааны зээлдүүлэгч “Росбанк” зэрэг Оросын өөр дөрвөн банкийг “SWIFT” системээс хасахыг ЕХ-ны орнуудад санал болгожээ.
Түүнчлэн ЕХ-ны Оросоос импортлохыг хориглосон бараа бүтээгдэхүүний жагсаалтад резин болон асфальтыг нэмж, “Russia Today”-ийн араб хэл дээрх мэдээний сувгийг тус холбооны нутаг дэвсгэрт гаргахыг хориглох гэнэ.
Нэмэлт хориг арга хэмжээ нь Москвагийн Украины эсрэг ашигладаг зэвсэг, техникийн үйлдвэрлэлийг боомилох зорилготой бөгөөд энэ хүрээнд цахилгаан хэлхээ, эд ангиуд, дулааны камер, радио, хүнд даацын тээврийн хэрэгсэл, мөн барилга байгууламж, үйлдвэрлэлийн болон барилгын зориулалттай машин механизмд ашиглагддаг ган, хөнгөн цагаан зэргийг шинэ хоригт хамруулна гэж эх сурвалжууд мэдэгдэв.
Комисс мөн Орос-Европын хамтарсан үйлдвэрүүд болон Европ дахь удирдах зөвлөлд сууж буй Оросын иргэдэд нэмэлт хязгаарлалт тогтоохыг санал болгов.
Мөн Оросын эсрэг авах арга хэмжээгээ өргөжүүлэх, одоо байгаа хориг арга хэмжээний цоорхойг арилгах, хиймэл дагуулын мэдээллийг Хятадад худалдахад тавих хяналтыг чангатгахыг ЕХ зорьж байгаа аж. Хиймэл дагуулаас авсан мэдээллийг Орост дамжуулах эрсдэлтэй гэж комисс үзсэн байна.
Үүний зэрэгцээ, Европ дахь Оросын иргэдийн эд хөрөнгөд илүү сайн хяналт тавих, хориг арга хэмжээний хүрээнд царцаасан хөрөнгийг дайны дараах сэргээн босголтод зарцуулах арга замыг эрэлхийлэх гэнэ.
Европын холбооны албаны хүмүүсийн мэдээлснээр дэлхий даяар улс орнууд Оросын 300 тэрбум ам.долларын хөрөнгийг царцаасан бол үүнээс Оросын төв банкны 33.8 тэрбум еврогийн хөрөнгө нь ЕХ-ны нутаг дэвсгэрт байна.
Эх сурвалж: Reuters

#Европын холбоо, #ОРос, #хориг арга хэмжээ,