Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин нийслэл Киев хотын дээгүүр нисэж байсан зургаан ширхэг Оросын тагнуулын бөмбөлгийг устгажээ.

Киевийн цэргийн захиргаа бөмбөлгүүдийг хэзээ харвасан талаар тодорхой мэдэгдээгүй ч лхагва гарагт Киевийн орчимд агаарын сэрэмжлүүлэг дохио өгсөн болохыг эх сурвалжууд хэлсэн байна.

Цэргийнхэн эдгээр бөмбөлгүүдийг салхины хүчээр агаарт хөдөлдөг болохыг нь мэдэгдсэн бөгөөд булангийн цацруулагч, тагнуулын төхөөрөмжтэй байсныг нь тогтоожээ.

Бөмбөлгийн гол зорилго нь Украины агаарын довтолгооноос хамгаалах зэвсгийн нөөцийг хорогдуулах явдал гэж Киев таамаглаж байна.

Лхагва гарагийн мэдэгдлийн өмнөхөн Украины Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгч Юрий Игнат Орос улс тагнуулын нисгэгчгүй онгоцны нөөцөө хадгалахын тулд агаарын бөмбөлөг ашиглаж магадгүй талаар мэдэгдсэн байна.

Өчигдөр мөн Украинтай хиллэдэг Румын, Молдав улсын агаарын орон зайд цаг уурын бөмбөлөгтэй төстэй нисдэг биетүүд ажиглагдсан талаар “Reuters” агентлаг албаны эх сурвалжаас иш татан мэдээлсэн билээ.

Румын улсын Батлан хамгаалах яам тодорхойгүй нисдэг объектын эсрэг хоёр тийрэлтэт онгоцоо хөөргөсөн бол Молдав улс агаарын орон зайгаа түр хугацаагаар хаах арга хэмжээ авсан юм.

Эх сурвалж: New York Post

#Агаарын бөмбөлөг, #Киев, #ОРос, #УКраин,