Энэ сарын эхээр АНУ-ын агаарын хүчин агаарын орон зайд нь нисэж байсан Хятадын тагнуулын бөмбөлгийг унагасан бөгөөд энэ асуудлаар Ерөнхийлөгч Жо Байден Хятадын дарга Ши Жиньпинтэй ярилцахаар төлөвлөжээ.

Байден Ши Жиньпинтэй хэзээ ярилцахаар болсноо хэлээгүй ч АНУ энэ асуудлаар Хятадтай дипломат харилцаагаа үргэлжлүүлж байна гэж мэдэгдэв.

Пүрэв гарагт тэрээр нисдэг биетүүдийн талаар анх удаа албан ёсны мэдэгдэл хийхдээ “Бид хүйтэн дайн эхлүүлэхийг хүсэхгүй байна” гэж хэлжээ.

Мөн Бээжингээс ирсэн гомдлын хариуд “Би Ши даргатай ярилцана гэж найдаж байна, бид энэ асуудлын эцсийн цэгийг олно гэж найдаж байна. Гэхдээ тэр бөмбөлгийг унагасандаа уучлалт гуйхгүй” гэж хэлсэн байна.

Байден дээрх мэдэгдлийнхээ дараа “NBC News”-т “АНУ болон надтай харилцах харилцааг үндсээр таслах нь Ши Жиньпиний хүсэж байгаа хамгийн сүүлчийн зүйл гэж би бодож байна” гэж мэдэгджээ.

Хятад улс 60 метрийн өндөртэй агаарын бөмбөлгийг цаг агаарын нөхцөл байдлыг хянах зориулалттай гэж мэдэгдсэн ч Вашингтон үүнийг ажиглалтын бөмбөлөг гэж дүгнээд байгаа.

Харин Аляска, Канад, Хурон нуурын дээр илэрсэн гурван үл мэдэгдэх объектын талаар Байден “Бид эдгээр гурван объектыг яг юу болохыг хараахан мэдэхгүй байна, гэхдээ одоогоор тэднийг Хятадын тагнуулын хөтөлбөртэй холбоотой эсвэл өөр аль ч улсын ажиглалтын төхөөрөмж байсан гэж үзэхгүй байна” гэж хэлэв.

Тагнуулын нийгэмлэгийнхэн эдгээр объектуудыг хувийн компаниуд, амралт зугаалга, судалгааны байгууллагуудтай холбоотой байж магадгүй гэж үзэж байгааг Байден дурджээ.

Тус улсын захиргаа агаарын объектуудыг иргэний агаарын тээвэрт заналхийлсэн учраас унагах шийдвэр гаргасан гэж тайлбарлаад байгаа бол Байден үл мэдэгдэх объектуудыг илрүүлэх чадвараа сайжруулах, аюулгүй байдлын эрсдэлийг үнэлэхдээ илүү нарийн дүрэм журам баримтлах ёстойг мэдэгдлийнхээ үеэр онцолсон байна.

Эх сурвалж: Reuters

#онцолсон, #Агаарын бөмбөлөг, #АНУ, #жо байден, #ХЯтад, #ши жиньпин,