Мягмар гарагт Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Украин болон барууны орнууд Оросын эсрэг тагнуул, хорлон сүйтгэх ажиллагаагаа нэмэгдүүлсэн тул сөрөг тагнуулын ажиллагаагаа эрчимжүүлэхийг Холбооны аюулгүй байдлын албанд тушаажээ.

Путин албаны хүмүүст хандан хэлсэн үгэндээ Холбооны аюулгүй байдлын албыг Украинаас Орос руу нэвтэрч буй хорлон сүйтгэх бүлэглэлүүдийг зогсоож, дэд бүтцийн хамгаалалтаа чангатгаж, барууны аюулгүй байдлын алба Орост террорист эсвэл хэт даврагч бүлэглэлүүдийг сэргээхээс урьдчилан сэргийлэх ёстой гэв.

“Барууны тагнуулын алба уламжлал ёсоор Орост идэвхтэй ажиллагаа явуулж ирсэн. Одоо тэд бидэн рүү нэмэлт боловсон хүчин, техникийн болон бусад хангамжийг илгээж байна. Бид үүнд хариу өгөх ёстой” гэж Путин хэлсэн байна.

Тэрээр Орос руу хууль бусаар зэвсэг нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх, Москвагийн хэсэгчлэн өөртөө нэгтгэсэн Украины дөрвөн бүс нутгийн аюулгүй байдлыг бэхжүүлэхийг аюулгүй байдлын албанд даалгажээ.

Мөн сөрөг тагнуулын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байгааг Путин тэмдэглээд, цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хяналтын систем, батлан хамгаалахын үйлдвэрүүд, чухал технологи, хувийн мэдээллийг найдвартай хамгаалах ёстойг онцолжээ.

Ерөнхийлөгч тодорхой тагнуулын ажиллагааны талаар дурдаагүй ч түүний тайлбар нь болзошгүй нөхцөл байдалд санаа зовж байгааг илэрхийлж байна.

Орос Украин руу цөмрөн орсноос хойш нэг жилийн хугацаанд Оросын нутаг дэвсгэрт нисгэгчгүй онгоцоор цохилт өгч, засгийн газрыг дэмжигч хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хакерын халдлагад өртөж, дайныг дэмжигч нэрт үндсэрхэг үзэлтний охиныг хөнөөсөн зэрэг хэргүүд гарчээ.

Түүнчлэн дайныг эсэргүүцэгчид цэргийн хөдөлгөөнийг тасалдуулах зорилгоор төмөр замын суурь бүтцэд олон арван удаа халдсан болохоо мэдэгдсэн байна. Тухайлбал, энэ сард Уралын бүс нутгийн төмөр замд террорист халдлага үйлдсэн Оросын гурван иргэн саатуулагдаад байгаа аж.

Путин мөн урвагчдаас болгоомжлохыг уриалсаар ирсэн бөгөөд мягмар гарагт энэ сэдвийг дахин хөнджээ.

Тэрээр “Манай нийгмийг хагалан бутаргах, сулруулахыг оролдож, салан тусгаарлах үзэл, үндсэрхэг үзэл, неонацизм, харийн үзлийг зэвсэг болгон ашиглаж буй хүмүүсийн хууль бус үйлдлийг илрүүлж, таслан зогсоох шаардлагатай байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #Холбооны аюулгүй байдлын алба,