Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотнууд болох БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, Беларусийн удирдагч Александр Лукашенко нар Бээжинд хэлэлцээр хийснийхээ дараа мэдэгдэл хийсэн байна.
Энэ үеэр удирдагчид Украины асуудлыг энхийн замаар шийдвэрлэхийг уриалжээ.
Тодруулбал, Хятад болон Беларусь мөргөлдөөнд гүнээ санаа зовж байгааг илэрхийлж, “аль болох хурдан Украинд энх тайван тогтоох сонирхолтой байна” гэж мэдэгдсэнийг Беларусийн төрийн мэдлийн “БелТА” агентлаг мэдээлэв.
Мөн Украины дайныг зогсоох Бээжингийн төлөвлөгөөг Беларусь улс бүрэн дэмжиж байгааг Лукашенко уламжилсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Хятад улс 12 зүйл бүхий энхийн хэлэлцээрийн төлөвлөгөөгөө зарлаж, үүгээрээ улс орнуудын бүрэн эрхт байдлыг хүндэтгэхийг уриалсан юм.
Баримт бичигт Оросыг Украины нутаг дэвсгэрээс цэргээ гаргах ёстой талаар тусгайлан дурдаагүй бөгөөд “нэг талыг баримталсан хориг арга хэмжээ”-г буруушааж, Украины барууны холбоотнуудыг тойруугаар шүүмжилсэн байна.
Лукашенко хамтарсан мэдэгдлийн үеэр “Таны дэвшүүлсэн олон улсын аюулгүй байдлын санаачилгыг бүрэн дэмжиж байна” гэж хэлснийг түүний туслахууд мэдэгджээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн улс төрийн шийдвэрүүд нь “юуны түрүүнд олон улсын зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чиглэх ёстой”-г онцолсон байна.
Харин Ши Жиньпин улс орнуудыг дэлхийн эдийн засгийг улстөржүүлэхээ зогсоож, мөн дайныг энхийн замаар шийдвэрлэхэд туслах хэрэгтэйг уулзалтын үеэр онцлон тэмдэглэсэн болохыг Хятадын дотоодын хэвлэлд бичжээ.
Өнгөрсөн есдүгээр сард Хятад улс Беларусьтай харилцах харилцааныхаа статусыг дахин шинэчилсэн.
Хятадын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд хоёр орны харилцааг “иж бүрэн стратегийн түншлэл” гэж тодорхойлсон нь зөвхөн Пакистанд хэрэглэгддэг ховор нэр томьёо бөгөөд Беларусь улс Хятадын олон улсын харилцаанд маш өндөр байр суурь эзэлдгийг илэрхийлж байгаа хэрэг юм.
Эх сурвалж: BBC

#Александр Лукашенко, #Беларусь, #ХЯтад, #ши жиньпин,