Япон улс 35 жилийн дараа арлуудаа тоолж үзээд, албан ёсны статистик тоо баримтаас 7,273-аар илүү олон аралтай болохоо олж тогтоожээ.

Тодруулбал, Японы гео орон зайн мэдээллийн алба (GSI) дижитал зураглалын судалгаагаар Японы нутаг дэвсгэрт 14,125 арал багтдагийг саяхан олж тогтоосон байна. Энэ нь 1987 онд гаргасан Японы эргийн хамгаалалтын тайлан дээрх албан ёсны тооноос (6,852) хоёр дахин их тоо юм.

“GSI” орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан Японы газрын зургийг авч, зураг дээрх мэдээллийг нарийвчлан судалсан байна. Мөн судалгаа хийхдээ Японы нийт газар нутгийн хэмжээг өөрчлөөгүй болохыг онцлон тэмдэглэжээ.

Арлуудыг хэрхэн тоолох талаар олон улсын дүрэм журам байдаггүй ч 35 жилийн өмнөх өмнөх судалгаатай ижил шалгуурыг ашигласан гэв.

Ингэхдээ 100 метрээс багагүй тойрог бүхий газруудыг “арал” хэмээн тооцжээ. Мөн агаараас авсан зураг болон бусад мэдээлэлтэй харьцуулан хиймэл арлуудыг тооллогод оролцуулаагүй байна.

Японы 47 мужийн зарим нь асар олон арлуудаас бүрддэг. Шинэ судалгаагаар тус улсын дөрвөн гол арлын нэг Хоккайдо болон Хоншю, Шикоку, Кюүшю нь 1,473 аралтай бол баруун өмнөд хэсэгт орших Нагасаки муж 1,479 аралтай байна.

Японыг тойрсон зарим арал олон жилийн турш газар нутгийн маргааны төвд байсаар ирсэн.

Жишээлбэл, Япон болон Орос улс Курилын арлууд, өөрөөр Хойд арлууд гэгддэг арлуудын асуудлаар Зөвлөлтийн үеийн маргаанаа одоог хүртэл шийдвэрлэж чадаагүй бол Японы одоо эзэмшиж буй Зүүн Хятадын тэнгис дэх хүн амьдардаггүй Сенкаку арлуудыг Хятад улс өөрийн газар хэмээн маргадаг.

Түүнчлэн Солонгост Докдо, Японд Такешима гэж нэрлэдэг Японы тэнгист орших арлуудын асуудлаар Япон, Өмнөд Солонгос улс 70 гаруй жилийн турш маргаантай хэвээр байна.

Эх сурвалж: CNN

#арал, #Япон улс,