Ням гарагт ЗХУ-ын удирдагч Иосиф Сталины таалал төгссөний 70 жилийн ойд зориулсан ёслол Москва хотноо Улаан талбайд болжээ.
Оросын Коммунист намын зохион байгуулсан уг арга хэмжээний үеэр Сталиныг оршуулсан Кремлийн хананы дэргэд 1,000 гаруй хүн цугласан байна. Цугласан олон Зөвлөлтийн далбааг мандуулж, зарим нь түүний хөргийг барьсан байв.
Сталин 1953 оны гуравдугаар сарын 5-нд 74 настайдаа нас барж, дэлхий нийт харгис дарангуйлагчаас салсан. Гэвч түүнийг нас барснаас хойш бүтэн 70 жилийн дараа түүнийг тахин шүтэх үзэл Орост байсан хэвээр байна.
Түүний төрийн эрх барьж байсан 30 жилийн хугацаанд олон сая хүн амь үрэгдэж, албадан хөдөлмөр эрхлэлтийн золиос болж, хилс хэргээр шоронд хоригдож байв.
Эх сурвалж: The Moscow Times

#Иосиф Сталин, #ОРос, #Улаан талбай,