ДЭЛХИЙН МЭДЭЭ

Японы тэрбумтан сар руу нисэх хамтрагч хайж байна

Японы “Zozo” интернэт дэлгүүрийг үндэслэгч, тэрбумтан Юсаку Маэзава сар руу нисэх багтаа энэ сарын 14-ийг хүртэл найман гишүүн элсүүлэхээ мэдэгдлээ. Илон Маскийн зохион бүтээсэн “Starship” хөлгөөр сар руу нисэх “dearMoon” нэртэй долоо хоногийн аяллыг 2023 онд зохион байгуулахаар төлөвлөсөн юм.

Энэ аялалд хамт явах багийн гишүүдийг элсүүлэх цахим хуудасны хаягийг тэрбээр твиттерт байршуулсан бөгөөд багийн гишүүнээр элсэж, сар руу нисэхийн тулд энэхүү аяллыг хүмүүс болоод нийгмийн сайн сайхны төлөө ашиглах, багийн бусад гишүүнтэй нийцэн зохицох ёстой гэсэн шаардлагыг тавьсан аж.

2017 оны эхээр Илон Маскийн “SpaceX” компани сар руу хувийн нислэг хийхээ мэдэгдсэн бөгөөд түүнээс нэг жилийн дараа энэхүү нислэгийн гишүүн, анхны сансрын “жуулчнаар” Юсаку Маэзава тодорсныг онцолж байв.

Ташрамд, сарны гадаргуу дээр 12 хүн бууж байжээ.

Эх сурвалж: ВВС

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet