Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко эх орноосоо урвасан үйлдлээр Беларусийн үндэсний аюулгүй байдалд нөхөж баршгүй хохирол учруулсан төрийн албан хаагчид болон цэргийн албан хаагчдад цаазаар авах ял оноох тухай хуулийн төсөлд гарын үсэг зуржээ.

Беларусь улс нь хүн амины хэрэг, терроризмын хэрэгт цаазаар авах ялыг хориглоогүй Европын цорын ганц улс бөгөөд ялыг гүйцэтгэхдээ дагз руу бууддаг байна.

Лукашенко Беларусь улсыг 30 шахам жил төмөр нударгаар удирдахдаа эсэргүүцэгчдийг хэрцгийгээр дарж ирсэн. Хамгийн сүүлд 2020 оны наймдугаар сард болсон сонгуулиар түүнийг улиран сонгогдоход орон даяар томоохон эсэргүүцлийн жагсаал өрнөж, сөрөг хүчин болон барууны орнууд үүнийг сонгуулийн луйварь гэж буруушааж байх үед Беларусийн эрх баригчид жагсагчдыг хүчээр дарж, 35,000 гаруй хүнийг баривчилж, олон мянган хүнийг зодсон байдаг.

Даваа гарагт Беларусийн шүүх тухайн үед Лукашенкотой өрсөлдсөн сөрөг хүчний удирдагч Свиатлана Циханускаяг засгийн газрыг түлхэн унагахыг завдсан зэрэг хэрэгт буруутай гэж үзэн 15 жилийн хорих ял оноосон. Мөн өнгөрсөн долоо хоногт тус улсын хүний эрхийн хамгийн нэр хүндтэй тэмцэгч, 2022 оны Нобелийн энх тайвны шагналт Алес Беляцкид 10 жилийн хорих ял оноосон байна.

Пүрэв гарагт 68 настай Лукашенкогийн гарын үсэг зурсан хуулийн төсөлд мөн Беларусийн гол холбоотон болох Оросын хэлмэгдүүлэлтийн хууль тогтоомжоос хуулбарласан “терроризмыг сурталчилсан, зэвсэгт хүчин болон хагас цэрэгжүүлсэн хүчний нэр хүндийг гутаан доромжилсон, төрийн нууцыг хамгаалах дүрмийг зөрчсөн” зэрэг хэрэгт ял оноох тухай заалт багтсан байна.

Хоёрдугаар сарын 26-нд Беларусийн партизанууд нийслэл Минскээс холгүй орших агаарын баазад байрлах Оросын байлдааны онгоцонд халдсан хэрэг гарсны дараа уг шинэ хуулийг баталж байна.

Эрх баригчид гол сэжигтэн болох Украины иргэн болон түүний хамсаатан гэгдэх 20 гаруй хүнийг баривчилсан болохыг Лукашенко энэ долоо хоногийн эхээр мэдэгдсэн.

Улс төр судлаач Валерий Карбалевич Лукашенкогийн хууль тогтоомжийг чангатгаж буй алхмыг орлого огцом буурсан, барууны орнуудын хориг арга хэмжээ, Орос Украин руу түрэмгийлэхэд тус улс үүрэг гүйцэтгэсэн гэх зэргээс үүдэн олон нийтийн дунд бухимдал улам нэмэгдэж байгаатай холбоотой гэж үзэж байна.

Тэрээр “Зөвхөн жирийн хүмүүс төдийгүй зарим албан тушаалтнууд Лукашенкогийн бодлогод улам бүр дургүйцэх болсон. Эрх баригчид Беларусь дахь нөхцөл байдалд хяналтаа хадгалахын тулд боолтоо чангалж, хэлмэгдүүлэлтийг нэмэгдүүлэхээс өөр аргагүйд хүрч байна” гэж “AP” агентлагт ярьжээ.

Эх сурвалж: The Guardian

#Александр Лукашенко, #Беларусь,