Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын удирдагчаар гурав дахь удаагаа сонгогдсон Ши Жиньпин ирэх долоо хоногт Орост айлчилж, Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа тухай мэдээ өнөөдөр цацагдлаа.

Уг айлчлал нь Оросын Украины эсрэг дайныг дэмжиж буйн илрэл байх бөгөөд Путиний хувьд томоохон үйл явдал болно гэж шинжээчид таамаглаж байна.

Өнгөрсөн сард Путин Ши Жиньпиний айлчлалын тухай анх удаа мэдэгдсэн ч айлчлал хэзээ болох талаар мэдээлэл өгөөгүй юм. Харин “Wall Street Journal” сонин айлчлалыг дөрөв эсвэл тавдугаар сарын эхээр болж магадгүй гэж таамаглаж байв.

Путин мөн өнгөрсөн сард Хятадын дээд дипломат Ван Иг Москвад хүлээн авч уулзсан бөгөөд уг айлчлалын гол зорилго нь Ши Жиньпиний айлчлалыг бэлтгэх явдал гэж эх сурвалж мэдээлжээ.

Ши Жиньпин нь ерөнхийлөгч болсноосоо хойш Путинтэй 39 удаа биечлэн уулзсан бөгөөд хамгийн сүүлд есдүгээр сард Төв Азийн орнуудын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзсан.

Түүнчлэн 2022 оны хоёрдугаар сард Путин өвлийн олимпын нээлтэд оролцохоор Бээжинд айлчлах үеэр буюу Орос Украин руу довтлохоос хэдхэн долоо хоногийн өмнө Хятад, Орос улс “хязгааргүй” түншлэлийн гэрээ байгуулсан ба үүнээс хойш хоёр улс дипломат харилцаагаа улам бататгасаар байна.

Хятад нь олон нийтийн өмнө энэ дайнд төвийг сахисан байр суурь илэрхийлж байгаа ч Оросын эсрэг барууны хориг арга хэмжээг эсэргүүцэж, дайныг буруутгахаас татгалзсаар ирсэн.

Мөн сүүлийн үед Бээжин Орост зэвсэг нийлүүлэх асуудлаар идэвхтэй хэлэлцэж байгаа тухай АНУ мэдэгдээд байгаа.

Эх сурвалж: Reuters

#Владимир Путин, #ОРос, #ХЯтад, #Ши Жинпинь,