Даваа гарагт Орос улс Украины Хар тэнгисийн боомтуудаас үр тариа экспортлох гэрээг богино хугацаагаар сунгах санал гаргажээ.
Өнгөрсөн долдугаар сард НҮБ, Туркийн зуучлалаар Орос, Украины хооронд байгуулсан Хар тэнгисийн үр тарианы санаачилга нь Оросын түрэмгийллийн улмаас зогссон Украины үр тарианы экспортыг Украины гурван боомтоос аюулгүй тээвэрлэх боломжийг олгох замаар дэлхийн хүнсний хямралаас урьдчилан сэргийлэх зорилготой юм.
Гэрээг арваннэгдүгээр сард 120 хоногоор сунгахаар тохиролцсон нь дуусаж байгаа бөгөөд энэ бямба гарагт сунгахаар төлөвлөөд байна. Гэвч Оросын Гадаад хэргийн дэд сайд Сергей Вершинин Женевт НҮБ-ын албаны хүмүүстэй хэлэлцээр хийснийхээ дараа Оросын хөдөө аж ахуйн экспортлогчдод тавьсан хязгаарлалтын улмаас гэрээг ердөө 60 хоногоор сунгах боломжтой гэж мэдэгджээ.
Тэрээр “Хар тэнгисийн санаачилга гуравдугаар сарын 18-нд дууссаны дараа дахин сунгахыг эсэргүүцэхгүй, гэхдээ зөвхөн 60 хоногоор” гэж хэлээд, “Манай хөдөө аж ахуйн экспортыг хэвийн болгоход бодит ахиц дэвшил гаргах нь бидний цаашдын байр суурийг тодорхойлно” гэж мэдэгдсэн байна.
Хэдийгээр барууныхан тус улсын хөдөө аж ахуйн экспортын эсрэг тодорхой арга хэмжээ аваагүй ч төлбөр, ложистик, даатгалын салбаруудад тавьсан хориг арга хэмжээ нь үр тариа, бордооны экспортод саад болж байна гэж Орос үзэж байгаа аж.
Оросын байр суурийн хариуд НҮБ “Хар тэнгисийн үр тарианы санаачилгын бүрэн бүтэн байдлыг хадгалж, түүний тасралтгүй байдлыг хангахын тулд боломжтой бүхнийг хийх болно” гэж мэдэгджээ.
АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайс мөн Вашингтон хэлэлцээрийг сунгах, өргөжүүлэхийг дэмжиж байгааг мэдэгдсэн байна.
Харин Киев гэрээг 60 хоногоор сунгах нь хамгийн багадаа 120 хоногоор сунгах боломжтой гэсэн гэрээний нөхцөлийг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгааг анхны хэлэлцээрийг баталгаажуулах яриа хэлэлцээрт оролцсон Украины засгийн газрын өндөр албан тушаалтан “Reuters” агентлагт ярьжээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #УКраин, #үр тарианы гэрээ, #Хар тэнгис,