Украины прокурор Оросын хоёр цэргийг дөрвөн настай охинд бэлгийн хүчирхийлэл үйлдэж, ээжийг нь эцгийнх нь нүдэн дээр буу тулган хүчирхийлсэн хэрэгт буруутгаж байна.

Уг хэрэг 2022 оны гуравдугаар сард Украины нийслэл Киев хотын ойролцоох Броварийн дүүрэгт болсон бөгөөд сэжигтнүүд 15-р салангид мотобуудлагын бригадын цэргүүд байжээ.

Хоёрдугаар сарын 24-ний өдөр Оросын хүчин Киев рүү халдан довтолсон ч эзлэн авах оролдлого нь амжилтгүй болсон. Үүнээс хэдхэн хоногийн дараа цэргүүд Бровари хотод нэвтэрч, оршин суугчдыг нь айдаст автуулах зорилгоор зориудаар дээрэм тонуул хийж, бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэж Украины прокурор үзэж байгаа аж.

Прокурорын хэлж байгаагаар цэргүүд хэрэг хийхээсээ өмнө хохирогч эмэгтэйг урьдчилан сонгосон байсан бөгөөд хийх зүйлсээ төлөвлөсөн байжээ.

Гэрчүүд болон амьд үлдсэн хүмүүсийн мэдүүлснээр хэрэг болох үед цэргүүд согтууруулах ундаа хэрэглэсэн байсан ба залуу гэр бүлийн хашаанд нэвтэрмэгцээ нөхрийг нь төмөр тогоогоор зодож, эхнэрийг нь нүдэн дээр нь бүлэглэн хүчирхийлсэн байна. Цэргүүдийн нэг нь дөрвөн настай охиныг хүчирхийлэхээсээ өмнө “эмэгтэй хүн болгоно” гэж хэлсэн нь хавтас хэрэгт үлджээ.

Цэргүүд хоёулаа мэргэн буудагч байсан бөгөөд 32, 28 настай байжээ. Хавтаст хэрэгт дурдсанаар ахмад цэрэг нь амь үрэгдсэн бол Евгений Чернокнижний гэх залуу цэрэг нь Орос руу буцсан байна.

Тэд хүчирхийлэл үйлдсэнийхээ дараа хөрш айлынд нь нэвтэрч, 41 настай жирэмсэн эмэгтэй, 17 настай охиныг хүчирхийлээд, өндөр настай эцэг эхийг нь зодсон болохыг прокурор мэдэгдэв. Дараа нь өөр байшинд орж гэр бүлийн гишүүдийнх нь өмнө 15 настай охин болон түүний ээжийг бүлэглэн хүчирхийлжээ.

Дээр дурдагдсан хохирогчид бүгд амьд үлдсэн бөгөөд сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж авч байгаа аж.

Украины Ерөнхий Прокурорын газар орос цэргүүдийн үйлдсэн гэх 71 мянга гаруй дайны гэмт хэргийн тухай мэдээллийг шалгаж байгаа ба одоогийн байдлаар Оросын 26 иргэний хэргийг шүүж, гэм буруутайг нь тогтоосон байна.

Украины мөрдөн байцаагчид сэжигтнийг олж, ялыг нь хүлээлгэх магадлал бага гэдгийг мэдэж байгаа ч зарим шүүгдэгчийг эзгүйд нь шүүж байгаа аж.

Эх сурвалж: Reuters

#дайны гэмт хэрэг, #ОРос, #УКраин,