Польшийн аюулгүй байдлын алба Оросын талд ажилладаг гадны иргэдээс бүрдсэн тагнуулын сүлжээг илрүүлж, зургаан хүнийг саатуулсан болохыг Польшийн засгийн газрын хоёр албан тушаалтан хэвлэлд мэдээлсэн байна.
Эдгээр хүмүүс олон тооны нууц камер суурилуулж, Украин руу тусламж хүргэдэг тээврийн дэд бүтцийг ажиглаж байжээ.
Мөн “RMF FM”-ийн мэдээлснээр бүлэг этгээдүүд хорлон сүйтгэх төлөвлөгөө бэлтгэсэн байна.
Орос болон барууны хооронд хэдэн арван жил үргэлжилсэн тагнуулын ажиллагаатай холбоотой маргаан Украины дайнаас хойш улам нэмэгдсэн.
Польш бол Украины хамгийн хүчтэй холбоотнуудын нэг бөгөөд тус улсын аюулгүй байдлын алба түрэмгийлэл эхэлснээс хойш Оросын талд тагнуул хийсэн хэд хэдэн хүнийг баривчлаад байна.
“RMF FM”-ийн мэдээлснээр тус бүлэглэл Украинтай хиллэдэг Польшийн Подкарпаки муж дахь төмөр замын уулзвар, тээврийн чухал замуудын ойролцоо олон арван камер суурилуулсан байжээ.
Мөн Украин руу цэрэг, хүмүүнлэгийн тусламж илгээхэд ашигладаг олон улсын ложистикийн төв болох бүс нутгийн нисэх онгоцны буудлын ойролцоогоос камерууд олдсон байна.
“Ржешов-Жасионка” нисэх онгоцны буудал нь Украины хилээс 100 километрийн зайтай бөгөөд АНУ, Европ болон бусад орнуудын цэргийн болон ачааны онгоцнууд энд газардаж, эндээс тусламжийн ачааг ачааны машинаар Украин руу хүргэдэг байна.
Вашингтон нисэх онгоцны буудлыг хамгаалахын тулд “Patriot” агаарын довтолгооноос хамгаалах системээ энд байрлуулсан байдаг.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден саяхан Киевт айлчлахдаа мөн уг онгоцны буудлаар дайрсан байна.
Дотоодын Аюулгүй байдлын агентлагийг хариуцдаг Польшийн Дотоод хэргийн сайд Мариуш Камински баривчилгааны талаарх мэдээллийг батлаад, өнөөдөр албан ёсоор мэдээлэл өгнө гэдгээ мэдэгджээ.
Оросын тагнуулуудыг баривчилсны дараа Польш дахь дэд бүтцийн чухал объектуудын хамгаалалтыг чангатгах арга хэмжээ авсан байна.
Эх сурвалж: BBC