Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сук Ёол Токиод хүрэлцэн ирснээр сүүлийн 12 жилийн хугацаанд Өмнөд Солонгосын төрийн тэргүүний Японд хийж буй анхны айлчлал эхэллээ.
Өмнөд Солонгос болон Японы дээд хэмжээний уулзалт нь АНУ-ын Ази дахь хоёр том холбоотны хооронд олон арван жил үргэлжилсэн дайсагналыг дуусгавар болгож, хоёр орны харилцааг сэргээх чиглэлд чухал алхам болж байна.
Юны айлчлал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд өнөөдөр үдээс хойш тэрээр Японы Ерөнхий сайд Фумио Кишидатай уулзах төлөвтэй байна.
Энэ үеэр талууд 1910-1945 оны хооронд Японы колоничлолын үеэс эхэлсэн боолчлолын маргаанд цэг тавьж, дипломат харилцаагаа шинэ түвшинд авчрах талаар, мөн нийлүүлэлтийн сүлжээг баталгаажуулах тал дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зэрэг олон асуудлаар хэлэлцэх аж.
Өнгөрсөн жил сонгогдсоноосоо хойш Юн нь Японтой харилцаагаа сэргээх нь нэн тэргүүний зорилт гэдгийг тодорхой илэрхийлсээр ирсэн.
Тэрээр энэ долоо хоногт олон улсын хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Японы засгийн газар Солонгос-Японы харилцааны шинэ хуудсыг нээхэд бидэнтэй нэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна. Манай хоёр орны ард түмэн өнгөрсөн үетэйгээ сөргөлдөхөөс илүүтэй ирээдүй рүү хамтдаа урагшилна гэж найдаж байна” гэж ярьсан байна.
Юн нь мөн “Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн аюул заналхийллийн хариуд манай хоёр улсын хамтран ажиллах хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна” гэж хэлээд, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагаагаа нэмэгдүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters

#Өмнөд Солонгос, #Фумио Кишида, #Юн Сук Ёол, #Япон,