Пүрэв гарагт Оросын өмнөд хэсгийн Ростов-на-Дону хотод байрлах Холбооны аюулгүй байдлын алба (ФСБ)-ны барилгад дэлбэрэлт болж, гал гарсны улмаас нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ.

Украинтай хил залгадаг Ростов мужийн төв Ростов-на-Дону хотын орон сууцны барилга, худалдааны төвийн ойролцоогоос өтгөн хар утаа гарч буй дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан байна.

Дотоод аюулгүй байдал, терроризмтой тэмцэх зэрэг үүрэг гүйцэтгэдэг “ФСБ” нь цехэд шатахуун, тосолгооны материал шатаж, улмаар дэлбэрэлт болж, хилийн харуулын хэсэг байрлаж байсан барилга хэсэгчлэн нурсан гэж мэдэгджээ.

Ростов мужийн захирагч Василий Голубев цахилгааны богино холболтоос үүдэн гал гарсан болохыг мэдэгдээд, ойролцоох барилгуудыг нүүлгэн шилжүүлсэн тухай мэдэгдсэн байна.

Оросын онцгой байдлын албаны мэдээлснээр нэг хүн амиа алдаж, хоёр хүн шархаджээ.

Орос улс хөрш Украинд “цэргийн тусгай ажиллагаа” явуулж эхэлснээс хойш Украины ойролцоох Оросын нутаг дэвсгэр дэх газрын тос, байгалийн хийн байгууламжуудад үе үе гал түймэр гарч, төмөр замд нь халдлага үйлдэгдэх болсон.

Москва Киевийг нисгэгчгүй онгоцоор хил дамнан халдлага үйлдсэн гэж зарим тохиолдолд буруутгадаг. Өнгөрсөн сард Ерөнхийлөгч Владимир Путин Украин болон барууны орнуудын тагнуул, хорлон сүйтгэх ажиллагааны эсрэг “ФСБ”-г арга хэмжээгээ нэмэгдүүлэхийг үүрэг болгосон.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийн туслах Михайло Подоляк Ростовт болсон дэлбэрэлтэд Украин буруугүй гэдгийг мэдэгдэж, “Украин хөндлөнгөөс оролцохгүй ч таашаалтайгаар харж байна...” хэмээн жиргэжээ.

Эх сурвалж: Reuters

#ОРос, #Ростов, #Ростов-на-Дону, #ФСБ,