Оросыг дэмжигч бүлгүүдийг дэмжих, Үнэн алдартны сүмийг ашиглах, байгалийн хийн нийлүүлэлтийг тасална гэж заналхийлэх зэрэг Молдавыг тогтворгүй болгох нарийвчилсан хувилбаруудыг тусгасан Оросын Аюулгүй байдлын алба (ФСБ)-ны боловсруулсан нууц төлөвлөгөө ил болжээ.
Нууц баримт бичгийг “VSquare” болон “Frontstory”, “RISE Moldova”, Шведийн “Expressen”, Доссьер эрэн сурвалжлах сэтгүүлзүйн төв болон бусад хэвлэл мэдээллийн консорциум олж авч, анх олон нийтэд ил болгосон байна.
“ФСБ”-ын Хил дамнасан хамтын ажиллагааны газар нь “Бүгд Найрамдах Молдав Улс дахь ОХУ-ын стратегийн зорилтууд” гэсэн гарчигтай уг баримт бичгийг 2021 онд боловсруулжээ.
Энэхүү баримт бичгийг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Молдав дахь барууныг дэмжигч үзлийг дарах, Оросын нөлөөнд оруулах тухай 10 жилийн стратегийг тодорхойлсон байжээ. Мөн үүнд Молдавыг НАТО-д элсэхээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлыг олон удаа дурдсан байна.
Таван хуудас бүхий төлөвлөгөөнд богино, дунд, урт хугацааны зорилтыг тус бүрчлэн тодорхойлсон байх ба ойрын зорилтуудын дунд “Оросын байгалийн хийн импортоос хараат болгох”, “Нийгмийн зөрчилдөөнийг өдөөх”, “Оростой бүтээлч харилцаа тогтоохыг дэмжигч Молдавын улс төрийн хүчнүүдийг дэмжих”, “Бүгд Найрамдах Молдав улсын Приднестровье дахь Оросын цэргийн оролцоог устгахад чиглэсэн санаачилгыг саармагжуулах” зэрэг зорилтууд багтжээ.
Дунд хугацааны зорилтод “Бүгд Найрамдах Молдав Улс дахь Румын улсын тэлэх бодлогыг эсэргүүцэх”, “Бүгд Найрамдах Молдав Улс болон НАТО-ийн хамтын ажиллагааг эсэргүүцэх” зэрэг багтсан байна.
Түүнчлэн “Молдавын улс төр, эдийн засгийн элитүүдийн дунд Оросыг дэмжигч нөлөө бүхий бүлгүүдийг бий болгох”, “НАТО-ийн эсрэг хандлагыг төлөвшүүлэх” зэрэг урт хугацааны зорилтуудыг тусгажээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уг баримт бичгийн талаар “Ийм төлөвлөгөөний талаар бид юу ч мэдээгүй. Энэ бас нэг хуурамч зүйл байхыг үгүйсгэхгүй. Орос улс Молдавыг оролцуулаад бусад хөршүүдтэйгээ найрсаг, харилцан ашигтай харилцаа тогтооход үргэлж нээлттэй байсаар ирсэн” гэж пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Мөн “Молдавын одоогийн удирдлага Москвагийн эсрэг бүрэн үндэслэлгүй, өрөөсгөл ойлголттой байгаад бид маш их харамсаж байна” гэж нэмж хэлэв.
Гэсэн ч өнгөрсөн сард Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Молдавын тусгаар тогтнолыг баталгаажуулсан 2012 оны зарлигийг цуцалж, уг алхмаа “олон улсын харилцаанд гарч буй гүн гүнзгий өөрчлөлттэй холбогдуулан Оросын үндэсний ашиг сонирхлыг хангах зорилготой” гэж тайлбарласан юм.
Түүнчлэн Молдавын нийслэл Кишиневт Оросыг дэмжигч “Шор” нам эрчим хүчний өндөр үнийг эсэргүүцэн хэд хэдэн удаа жагсаал зохион байгуулсан нь хэдэн мянган хүнийг хамарсан байна. Жагсаалд оролцогчдыг тээвэрлэх ажлыг намаас зохион байгуулжээ.
Эх сурвалж: CNN

#молдав, #Нийслэлийн авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөө, #ОРос, #ФСБ,