Японы Ерөнхий сайд Фумио Кишида Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьскийтэй хэлэлцээр хийхээр өнөөдөр өглөө Киевийг зорьжээ.
Японы олон нийтийн “NHK” телевиз Кишидаг албаны хүмүүсийн хамт Польшийн Пржемысль өртөөнөөс галт тэргэнд сууж байгааг мэдээлсэн байна. Кишида Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой Шинэ Делид уулзсанаас хэдхэн цагийн дараа Украинд гэнэтийн айлчлал хийж байгаа нь энэ юм.
Кишида нь “Их долоо”-ийн бүлгийн удирдагчдаас Украинд айлчлаагүй цорын ганц удирдагч бөгөөд Японы ард иргэд түүнийг Украинд айлчахыг удаан хугацаанд шаардсан билээ. Тэрээр тавдугаар сард болох бүлгийн дээд хэмжээний уулзалтыг даргалах ба Японы дайны дараа дайны бүсэд зочилж буй Японы анхны удирдагч болж байна.
Японы энх тайванч үндсэн хуулийн хязгаарлалтын улмаас түүний аяллыг нууцаар, болгоомжтой зохион байгуулжээ. Энэтхэгт хийх айлчлалынх нь өмнө түүнээс гуравдугаар сарын сүүлээр Украинд айлчлал хийж магадгүй гэсэн цуурхлын талаар асуухад үүнийг үгүйсгэж, шийдэгдээгүй гэж хариулж байв.
Япон улс нь АНУ болон Европын орнуудтай нэгдэн Оросын эсрэг хориг арга хэмжээ авч, Украинд хүмүүнлэгийн болон эдийн засгийн дэмжлэг үзүүлж ирсэн.
Кишида уг айлчлалаараа Украинд үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлнэ гэдгээ уламжлах төлөвтэй байна.
Тус улс Украинд дуулга, сум нэвтэрдэггүй хантааз, нисгэгчгүй онгоц зэрэг байлдааны зориулалттай бус цэргийн техник хэрэгсэл, генератор зэрэг хүмүүнлэгийн хангамж зэрэг долоон тэрбум гаруй долларын тусламж үзүүлжээ.
Түүнчлэн эх орноосоо дүрвэсэн 2,000 гаруй украинчуудыг хүлээн авч, орон сууц, ажлын байраар хангах, боловсролыг дэмжихэд тусалсан нь цагаачлалын хатуу бодлого баримталдаг улсын хувьд ховор алхам юм.
Эх сурвалж: AP

#онцолсон, #УКраин, #Фумио Кишида, #Япон,