Хойд Солонгос улс өнөөдөр өглөөний 10:15 цагийн орчимд Өмнөд Хамгён мужаасаа далавчит пуужин харвасан болохыг Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын нэгдсэн хороо (JCS) мэдэгдэв.
Хэдэн сум харвасан, яг ямар төрлийн пуужин харвасан нь одоогоор тодорхойгүй байна.
Цэргийнхэн өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд Өмнөд Солонгос, АНУ-ын тагнуулын агентлагууд пуужингийн туршилтыг нарийвчлан шинжилж байгааг “JCS” мэдэгдэв.
Мөн “Бид ‘Эрх чөлөөний бамбай’ сургуулилалтаа төлөвлөгөөний дагуу хамтарсан хамгаалалтын дор амжилттай дуусгах болно” гэж мэдэгдсэн байна.
“Эрх чөлөөний бамбай 23” нэртэй 11 хоногийн хамтарсан сургуулилалт нь пүрэв гарагт дуусах юм.
Түүнчлэн холбоотнуудын сүүлийн таван жилийн хугацаанд хийж буй анхны өргөн цар хүрээтэй газардах сургуулилалтын хүрээнд өнөөдөр “USS Makin” хөлөг онгоц Өмнөд Солонгосын боомтод ирсэн байна.
Хойд Солонгос нь Өмнөд Солонгос болон АНУ-ын хамтарсан сургуулилалтыг эсэргүүцэн хамгийн сүүлд гурван өдрийн өмнө зүүн эргийн ойролцоох тэнгис рүү ойрын тусгалтай баллистик пуужин харвасан билээ.
Өмнөд Солонгосын “Yonhap” агентлагийн мэдээлснээр өнөөдөр туршсан пуужин нь алсын зайн тусгалтай стратегийн далавчит пуужин байх магадлалтай байна. “Стратегийн” гэдгээр ихэвчлэн цөмийн хүчин чадалтай зэвсгийг тодорхойлоход хэрэглэдэг.
Мэдэгдэж байгаагаар Хойд Солонгос нь хамгийн сүүлд гуравдугаар сарын 12-нд стратегийн далавчит пуужин туршсан бол “KCNA”-ийн мэдээлснээр хоёрыг нь шумбагч онгоцноос харвасан байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #далавчит пуужин, #Өмнөд Солонгос, #Хойд солонгос,