Лхагва гарагт Плесецкийн сансрын буудлаас хөөрсөн “Союз-2.1в” пуужин цэргийн зориулалттай хиймэл дагуулыг тойрог замд амжилттай хүргэсэн болохыг Оросын Батлан хамгаалах яам пүрэв гарагт мэдэгдэв.

“Сансрын хөлгийг товлосон цагтаа тойрог замд оруулж, хяналтдаа авсан. Сансрын хөлөгтэй тогтвортой телеметрийн холбоо тогтоогдсон” гэж яамны мэдэгдэлд дурджээ.

Тус яамны мэдээлснээр сансрын хөлгийн системүүд хэвийн ажиллаж байгаа ба хиймэл дагуулд “Космос-2568” таних дугаар өгсөн байна.

Цэргийн хиймэл дагуулыг тээвэрлэж явсан “Союз-2.1в” хөнгөн пуужин гуравдугаар сарын 29-ний өдрийн 22:57 цагт Плесецкийн сансрын буудлаас хөөрсөн бөгөөд хөөргөхөөс өмнөх бэлтгэл ажил болон пуужин хөөргөх ажиллагаа хэвийн явагдсан гэж Батлан хамгаалах яам мэдэгджээ.

Орос улс гуравдугаар сарын 23-ны өдөр мөн Плесецкийн сансрын буудлаас “Союз-2.1а” пуужингаар сансарт цэргийн хиймэл дагуул хөөргөсөн билээ.

Эдгээр хиймэл дагуулын зориулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.

Эх сурвалж: Tass

#Космос-2568, #ОРос, #Союз-2.1в, #Хиймэл дагуул,