Өнгөрсөн ням гарагт Санкт-Петербург хотын нэгэн кафед тэсрэх бөмбөг дэлбэрч Оросын нэрт цэргийн блоггер Владлен Татарский амь үрэгджээ.
Улсын мөрдөн байцаах хороо эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа эхлүүлсэн байна. Төрийн өмчит “РИА” агентлагийн мэдээлснээр 25 хүн шархадсаны 19 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Татарский буюу жинхэнэ нэр нь Максим Фомин нь “Telegram” дээр 560,000 гаруй дагагчтай байсан бөгөөд Оросын Украин дахь дайны хүчин чармайлтыг дэмжиж, армийн дээд тушаалтнуудыг байнга шүүмжилдэг цэргийн блоггеруудын хамгийн алдартай нь байв.
Өнгөрсөн есдүгээр сард Украины дөрвөн бүс нутгийг Оросын нутаг дэвсгэр хэмээн зарласан Кремлийн ёслолын үеэр тэрээр “Бид бүгдийг ялна, бид бүгдийг ална, хэрэгтэй болгоныг нь дээрэмдэнэ. Бүх зүйл бидний хүссэнээр болно” гэж хэлсэн байдаг.
“ТАСС” агентлагийн эх сурвалжаас иш татан мэдээлснээр Татарскийг кафед хүмүүсийн өмнө үг хэлж байх үед түүнд жижиг хэмжээтэй цэргийн баримал гардуулсан бөгөөд үүн дотор тэсрэх бөмбөг нуусан байжээ.
Украины Донецк мужийн Орост эзлэгдсэн хэсгийн Москвагаас томилсон захирагч Денис Пушилин дээрх хэрэгт Украиныг буруутган мэдэгдэл хийсэн байна. “Түүнийг бусармаг байдлаар устгасан. Террористууд өөрөөр хийж чадахгүй. Киевийн дэглэм бол террорист дэглэм. Үүнийг устгах хэрэгтэй, үүнийг зогсоох өөр арга байхгүй.”
Оросын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Мария Захарова Вашингтон, Лондон, Парис хотуудад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байгааг дурдаад, “сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө”-нд санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин Украины Ерөнхийлөгчийн зөвлөх Михайло Подоляк өөрийн “Twitter” хуудсаараа болсон хэрэг явдлыг “буглаа хагарах”-тай зүйрлэжээ. Мөн тэрээр Орост дотоод терроризм нь газар авч байна гэж бичсэн байна.
Өнгөрсөн наймдугаар сард Оросын хэт үндсэрхэг үзэлтний охин Дарья Дугина Москвагийн ойролцоо машинтайгаа дэлбэрч амь үрэгдэхэд Оросын Холбооны аюулгүй байдлын алба уг халдлагад Украины нууц албадыг буруутгаж байсан юм.
Эх сурвалж: Reuters

#Владлен Татарский, #ОРос, #Санкт-Петербург,