АНУ Сирид цохилт өгч, Европт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан Исламын улс бүлэглэлийн ахлах удирдагч Халид Айдд Ахмед аль-Жабурийг устгаснаа мэдэгдэв.

Мягмар гарагт тодорхойгүй газарт цохилт өгснөөр Аль-Жабурийг устгасан гэж АНУ-ын Төв командлал мэдэгдэлдээ дурджээ.

Халдлагад энгийн иргэдийн амь үрэгдээгүй байна.

Одоогоор Сирийн талаас ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.

Аль-Жабури нь Исламын улс бүлэглэлийн удирдлагын бүтцийг боловсруулсан бөгөөд Европ дахь Исламын улс бүлэглэлийн халдлагыг төлөвлөх үүрэгтэй байсан тул түүний үхэл “тус байгууллагын гадаадад халдлага зохион байгуулах чадварыг түр алдагдуулна” гэж АНУ мэдэгдэв.

Гэхдээ “Исламын улс” бүлэглэл нь Ойрх Дорнод болон дэлхийн бусад хэсэгт аюул заналхийлсээр байгааг анхааруулсан байна.

“Исламын улс” бүлэглэл 2014 онд оргил үедээ Ирак, Сирийн бүс нутгийг хяналтдаа байлгаж байсан ч хожим хоёр улсад хүч нь суларсан юм. НҮБ-ын хоёрдугаар сард гаргасан тайланд дурдсанаар тус бүлэглэл Сири болон Иракт 5,000-7,000 гишүүн, дэмжигчидтэй бөгөөд тэдний тал орчим нь зэвсэгт дайчид байна.

Эх сурвалж: BBC

#АНУ, #Исламын улс бүлэглэл, #СИри,