Орос Украин руу түрэмгийлсэнтэй холбоотой түүхэн бодлогын өөрчлөлтийн хүрээнд мягмар гарагт Финланд улс НАТО-д албан ёсоор элсэж, Брюссель дэх цэргийн эвслийн төв байрны гадна тугаа мандууллаа.
Далан жил цэргийн эвсэлд нэгдэхээс татгалзаж ирсэн Финланд улс эвслийн гишүүн болсноор Умард Атлантын эвслийн Оростой залгаа хил бараг хоёр дахин нэмэгдэж, тус эвсэл Оросын хил дагуу зүүн жигүүрээ бэхжүүлэх боломжтой болж байна.
НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг ёслолын үеэр “Бараг 75 жилийн турш энэхүү агуу холбоо манай улсуудыг хамгаалж ирсэн бөгөөд одоо ч хамгаалсаар байна. Гэвч Европт дайн эргэн ирж, Финланд НАТО-д нэгдэж, дэлхийн хамгийн амжилттай эвслийн нэг хэсэг болохоор шийдсэн” гэж мэдэгджээ.
Столтенберг Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний НАТО-ийн тэлэлтийг эсэргүүцэж Украин руу халдан түрэмгийлэхээр шийдсэн тухай мэдэгдлийг дурдаад, “Түүний хүссэнээс яг эсрэгээрээ болж байна... Өнөөдөр Финланд, удахгүй Швед тус эвслийн бүрэн эрхт гишүүн болно” гэж хэлсэн байна.
Финландын Ерөнхийлөгч Саул Ниинисто Столтенбергтэй хийсэн хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр “Өнөөдөр бол Финландын хувьд маш сайхан өдөр, НАТО-ийн хувьд чухал өдөр гэдгийг хэлмээр байна” гэж мэдэгджээ. Мөн Финландын НАТО-д оруулах хамгийн чухал хувь нэмэр бол өөрийн нутаг дэвсгэрийг үр дүнтэйгээр хамгаалах явдал болохыг онцолсон байна.
Энэ үеэр Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу Финланд улс НАТО-д нэгдсэнээр Украины мөргөлдөөн улам хурцдах эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ. Түүнчлэн Орос “сөрөг арга хэмжээ” авахаас өөр аргагүй болж байгааг мэдэгдэв.
Финланд улс эвсэлд үл нэгдэх бодлогоосоо ухарснаар Москватай харилцаагаа сэвтүүлж, Балтын тэнгис болон Европ даяар итгэлцлийг бэхжүүлэх статусаа алдаж болзошгүй түүхэн аюултай алдаа гаргаж байна гэж Оросын Гадаад хэргийн яам мөн мэдэгдсэн байна.
Финланд улс НАТО-д элссэний хариуд баруун болон баруун хойд бүс нутагтаа цэргийн хүчин чадлаа бэхжүүлэхээ Орос мэдэгдээд байгаа.
Эх сурвалж: Reuters