АНУ-ын Батлан хамгаалах яамны нууцын зэрэглэлтэй цэрэг, тагнуулын олон арван баримт бичгийг интернэтэд задруулсан хэргийн тухай “New York Times” баасан гарагт анх мэдээлсэн бөгөөд АНУ-ын албаныхан уг хэргийг шалгаж эхэлжээ.

Украин, Хятад, Ойрх Дорнод, Африкийн дайнтай холбоотой уг баримт бичгүүдийг гадны хүн гэхээсээ илүү дотроосоо задруулсан байж магадгүй гэж албаныхан үзэж байгаа аж.

Пентагоны өндөр албан тушаалтан асан Майкл Малрой “Reuters”-т өгсөн ярилцлагадаа “Эдгээр баримт бичгүүдийг АНУ-аас задруулсан гэдэгт одоо гол анхаарлаа хандуулж байна. Учир нь ихэнх баримт бичиг нь зөвхөн АНУ-ын гарт байсан” гэж хэлжээ.

АНУ-ын албаны хүмүүс мөрдөн байцаалтын ажиллагаа эхний шатандаа явж байгааг тэмдэглэсэн ч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж буй хүмүүс уг хэргийн ард Оросын талыг дэмжигч бүлэг байж болохыг үгүйсгэхгүй гэж мэдэгдэв.

“Нууц”, “Маш нууц” зэргээр тэмдэглэсэн баримт бичгүүдийг хэдэн долоо хоногийн өмнөөс “Discord”, “4Chan”-д нийтэлж эхэлсэн байна. Зарим баримт бичгүүдийг тодорхой ангилалд хамааруулаагүй байсан боловч нууцын зэрэглэлтэй мэдээлэл агуулж байжээ. Зарим дээр нь “NOFORN” гэж тэмдэглэсэн байсан нь гадаадын иргэдэд олгох боломжгүй гэсэн үг аж.

Ням гарагт АНУ-ын хоёр албан тушаалтан эдгээр баримт бичгүүдийг мөрдөн шалгах ажиллагааг төөрөгдүүлэх, мөн АНУ-ын аюулгүй байдлын ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй худал мэдээлэл түгээх зорилгоор хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэдгийг үгүйсгээгүй байна.

Пентагон мөн эдгээр баримт бичгүүдийг жинхэнэ эсэхийг шалгаж байгаагаа ням гарагт мэдэгджээ.

Хоёрдугаар сарын 23-ны өдрийн “Нууц” гэсэн тэмдэглэгээтэй нэг баримт бичигт Украин агаарын довтолгооноос хамгаалах “S-300” системүүдийг одоогийн түвшинд ашигласаар байвал тавдугаар сар гэхэд нөөц нь бүрэн шавхагдах тухай дэлгэрэнгүй дүгнэлт багтжээ. Ийм нарийн мэдээллийг Оросын хүчин өөрт ашигтайгаар ашиглах боломжтой.

“Маш нууц” гэж тэмдэглэгдсэн өөр нэг баримт бичигт Моссадын тагнуулын агентлаг Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн Дээд шүүхэд тавих хяналтыг чангатгах төлөвлөгөөг эсэргүүцэж буй иргэдийн жагсаалыг дэмжиж байгаа тухай дурджээ. Тагнуулын ажиллагааны үр дүнд эдгээр мэдээллийг олж авсан тухай баримт бичигт дурдсан байсан бөгөөд хэрэв эдгээр баримт үнэн бол АНУ Ойрх Дорнод дахь хамгийн чухал холбоотнуудынхаа нэгийг тагнаж байсан нь батлагдах юм.

Түүнчлэн Өмнөд Солонгосын өндөр албан тушаалтнуудын дотоод хэлэлцүүлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл бүхий баримт бичиг задарсан байна.

Пентагон одоогоор холбоотнуудаа тандсан эсэх асуудлаар тайлбар өгөөгүй байна. Уг хэргийг Хууль зүйн яаманд шилжүүлсэн бөгөөд тус яам эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #Пентагон, #нууц мэдээлэл,