Оросын арми Украины зүүн хэсэгт байрлах Донецк мужийн Авдиевка болон Бахмут хотод довтолгоогоо үргэлжлүүлсээр байгааг Украины Зэвсэгт хүчний жанжин штаб ням гарагт мэдэгджээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский амралтын өдрүүдээр хийсэн оройн мэдэгдэлдээ Оросын хүчин Есүсийн Иерусалимд орж ирсэн өдөр (Далдуу модны ням гараг)-аар агаарын цохилт өгч байгааг буруушааж, Москва өөрийгөө дэлхийгээс улам бүр тусгаарлаж байгааг анхааруулжээ.

Тэрээр зүүн хэсэгт байр сууриа хамгаалсаар байгаа хэд хэдэн ангиудыг магтаад, ирэх жилийн Далдуу модны ням гарагаар “Украины ард түмэн амар амгалан, эрх чөлөөтэй болно” гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Баярын өдрөөр Оросын хүчин Украины Запорожье хотын ойролцоох 70 мянган тонн түлшний агуулахыг устгажээ. Мөн Запорожье, Донецк мужид байрлах пуужин, сум, их буу хадгалдаг Украины армийн агуулахуудыг устгасан тухай Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.

Харин Украины хүчин сүүлийн 24 цагийн дотор дайсны 40 гаруй цохилтыг няцаасан болохыг Украины жанжин штаб мэдэгдэв.

Бахмутаас баруун тийш тулалдаан ширүүссэн боловч Оросын армийн давшилт амжилтгүй болсон байна. Наад зах нь 10 хот, тосгон Оросын агаарын цохилтын бай болжээ.

Оросын арми зүүн хэсгийн байлдааны хоёр дахь төв болох Авдиевка руу мөн довтолсон ч ахиц дэвшил гаргаагүй гэв. Үүний зэрэгцээ, Орос хойд зүгт Запорожьегийн төв болон Херсон мужийн өмнөд хэсэгт хэд хэдэн хотод их буугаар цохилт өгсөн тухай мэдээлсэн байна.

Украины зүүн бүсийн цэргийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватый үндэсний телевизээр “Дайснууд Бахмутыг ямар ч үнээр хамаагүй булаан авахыг оролдож байна. Хэдий туйлын хүнд байгаа ч бид нөхцөл байдлыг хяналтдаа байлгаж байгаа. Манай анги нэгтгэлүүд дайсныг дарж, их хэмжээний хохирол учруулж байна” гэж мэдэгджээ.

Харин Украины цэргийн шинжээч Олег Жданов Оросын зэвсэгт хүчин Бахмут хотын төвийг хяналтдаа авсан болохыг мэдэгдээд, одоо дайсан гол анхаарлаа хотын төмөр замд төвлөрүүлж байгааг мэдээлсэн байна.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Украины дайн, #Авдиевка,