Норвегийн Гадаад хэргийн яам Осло дахь Оросын Элчин сайдын яамны 15 албан тушаалтныг дипломат албан тушаалаар халхавчлан тагнуулын үйл ажиллагаа явуулдаг гэж үзэн хөөх шийдвэр гаргажээ.
“Оросын тагнуулын аюул заналхийлэл нэмэгдэж, Европ дахь аюулгүй байдлын нөхцөл байдал өөрчлөгдсөнийг харгалзан засгийн газрын дээрх шийдвэрийг гаргалаа” гэж яамны мэдэгдэлд дурдсан байна.
Мөн холбогдох албаны хүмүүс “Норвегийг аль болох хурдан орхих ёстой” гэж мэдэгджээ.
Норвегийн Гадаад хэргийн сайд Анникен Хуйтфельдт энэ нь “Норвеги дахь Оросын тагнуулын үйл ажиллагааг эсэргүүцэх, бууруулах, улмаар үндэсний эрх ашгийг хамгаалах чухал алхам” болохыг тэмдэглэсэн байна.
Норвеги улс 15 дипломатчийг нь хөөн гаргасны хариуд арга хэмжээ авна гэдгээ Оросын Гадаад хэргийн яам анхааруулжээ.
Энэ он гарсаар Эстони, Нидерланд, Австри улсууд мөн Оросын дипломатчидыг хөөсөн.
Эх сурвалж: The Guardian