Орост хоригдож байгаа “Wall Street Journal” сонины сурвалжлагч Эван Гершковичийг баривчлах зөвшөөрлийг Владимир Путин өөрийн биеэр олгосон гэх мэдээллийг Кремль няцаалаа.
“Bloomberg” агентлаг нэрээ нууцалсан эх сурвалжаас иш татан мэдээлснээр Гершковичийг тагнуулын хэргээр баривчлах санааг анх “Оросын аюулгүй байдлын албаны дээд албан тушаалтнуудын дундах шонхрууд” гаргасан бөгөөд Оросын ерөнхийлөгч үүнийг биечлэн зөвшөөрсөн байна.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков сэтгүүлчдэд “Үгүй ээ, энэ бол ерөнхийлөгчийн оролцох асуудал биш, тусгай албад ажлаа хийсэн. Энэ сэтгүүлч хууль бус зүйл хийж байгаад баригдсан гэдгийг дахин сануулмаар байна” гэж хэлжээ.
Оросын Аюулгүй байдлын алба 31 настай Гершковичийг гуравдугаар сарын 29-ний өдөр Екатеринбург хотод тагнуулын хэрэгт сэжиглэн саатуулсан бөгөөд дараа нь түүний эсрэг албан ёсоор хэрэг үүсгэсэн.
Гершкович болон “Wall Street Journal” тагнуулын хэргийг үгүйсгээд байгаа.
Мягмар гарагт АНУ-ын Төрийн департамент мөн Гершковичийг хийгээгүй хэргийнх нь төлөө баривчилсан гэж албан ёсоор зарласан.
Эх сурвалж: The Guardian

#АНУ, #Владимир Путин, #Эван Гершкович,