Москва Украины хүлээгдэж буй сөрөг довтолгооноос өмнө Бахмут хотыг эзлэхийн тулд довтолгоогоо эрчимжүүлж, Украины хүчин хотын зарим хэсгээс ухрахаас өөр аргагүйд хүрсэн тухай Их Британийн Батлан хамгаалах яам баасан гарагт мэдэгджээ.
Барууны орнууд өмнө нь Оросын Батлан хамгаалах яам болон “Вагнер” бүлэглэл хоорондын зөрчилдөөний талаар мэдээлж байсан.
Тэгвэл эдгээр талууд хамтын ажиллагаагаа сайжруулснаар “Орос улс Донецк мужийн Бахмут хот руу хийх довтолгоогоо дахин эрчимжүүллээ” гэж Их Британийн БХЯ өдөр тутмын товч мэдээндээ дурджээ.
Орос Бахмут руу томоохон түлхэц үзүүлэхийн тулд фронтын бусад хэсгээс цэргээ татан төвлөрүүлж байгааг Украины Батлан хамгаалахын дэд сайд Ханна Малиар мөн мэдэгдэв.
“Дайсан тэнд хамгийн мэргэжлийн ангиудаа төвлөрүүлж, их хэмжээний их буу болон нисэх хүчин ашиглаж байна” гэж Малиар “Telegram” дээр бичжээ.
Их Британийн мэдээгээр Украины хүчин хотын баруун дүүргүүд дэх хяналтаа хадгалсан хэвээр байгаа ч сүүлийн 48 цагийн турш Оросын их бууны хүчтэй галд өртсөн байна.
Мөн Украины зэвсэгт хүчин хангамжийн томоохон асуудалтай тулгарсан тухай дурджээ.
“Вагнер”-ын хөлсний цэргүүд Бахмутын төвд анхаарлаа төвлөрүүлж байгаа бол Оросын шүхэрчид хотын захаар довтолж байгаа гэв.
Дайны судалгааны хүрээлэнгийн судалгааны төвийн газар зүйн зураг дээр үндэслэн хэлснээр өчигдөр Оросын арми баруун зүгт Бахмутын төв рүү урагшилж, хотын өмнөд болон баруун өмнөд хэсэгт ахиц гаргасан байна.
Эх сурвалж: Reuters