Польш улс Оросын Калининградын эксклавтай хиллэдэг хилийн зурвас дээрээ хууль бус үйлдлийг хянах, эсэргүүцэх зорилгоор орчин үеийн электрон хаалт барьж эхэлсэн болохыг Польшийн Дотоод хэргийн сайд мягмар гарагт мэдэгдэв.

24 цагийн хяналтын камер, хөдөлгөөн мэдрэгчээр тоноглогдсон хаалт нь 210 километр үргэлжлэх бөгөөд намар барьж дуусгахаар төлөвлөжээ.

Мариуш Камински хэвлэлийн бага хурлын үеэр “Бид Оростой хиллэдэг хилийн зурвасаа бүрэн хянах болно. Энэ нь Европын холбооны хамгийн сайн хамгаалалттай хилийн зурвас болох болно гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн жил ЕХ-ны гишүүн Польш улс Оросын холбоотон Беларусьтай хиллэдэг хилийн зурвас дээрээ хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд хана босгосон. Тухайн үед Варшав Беларусь болон Оросын эрх баригчдыг Польш болон ЕХ-ны бусад орныг тогтворгүй болгох зорилгоор цагаачдын урсгалыг зориуд ийшээ чиглүүлж байна гэж буруутгаж байв.

Польшийн Орос болон Беларусьтай хиллэдэг зүүн хил буюу ЕХ-ны гадаад хил нь “манай зүүн хөршийн хямралтай холбоотой аливаа төрлийн хууль бус үйл ажиллагаанд төгс бэлтгэлтэй байх болно” гэж Камински нэмж хэлжээ.

Хоёрдугаар сард Польш улс Калининградын хилийн боомт руу чиглэсэн замд танк эсэргүүцэх хаалт тавьсан бол өнгөрсөн жил тэнд өргөст тор суурилуулж байв.Эх сурвалж: AP

#Калининград, #ОРос, #Польш,