“Их долоо”-ийн орнууд Оросын Украинд хийж буй түрэмгийллийн хариуд авах арга хэмжээгээ чангатгах ажлын хүрээнд Орос руу хийх экспортыг бараг бүхэлд нь хориглох асуудлаар хэлэлцэж байгааг Японы засгийн газрын эх сурвалжаас иш татан “Kyodo” агентлаг баасан гарагт мэдээлэв.
Япон улс тавдугаар сард Хирошимад “Их долоо”-ийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ үеэр Украинд үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх, Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгах болон бусад гол сэдвүүдийг хэлэлцэх юм.
Пүрэв гарагт мөн “Bloomberg” агентлаг АНУ болон Украины холбоотон орнууд “Орос руу хийдэг ихэнх бараа бүтээгдэхүүний экспортыг шууд хориглох” талаар хэлэлцэж байгааг мэдээлсэн байна.
Энэ талаар Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуногоос асуухад тодорхой тайлбар өгөхөөс татгалзаад, “Оросын түрэмгийллийг аль болох хурдан зогсоохын тулд ‘Их долоо’-ийн орнууд Оросын эсрэг хатуу хориг арга хэмжээ авах, Украинд хүчтэй дэмжлэг үзүүлэхэд нэгдмэл хэвээр байх нь чухал юм” гэж мэдэгджээ.
“Их долоо”-ийн орнууд Орос руу цэргийн зориулалтаар ашиглах боломжтой бүтээгдэхүүн, тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн зэрэг өргөн хүрээний бараа бүтээгдэхүүн экспортлохоо хэдийнээ зогсоосон. Гэхдээ сүүлийн төлөвлөгөө нь хуучин машин, дугуй, гоо сайхны бараа, хувцас зэрэг илүү өргөн хүрээг хамарч магадгүй гэж эх сурвалж хэлсэн байна.
Эх сурвалж: Kyodo, Reuters

#Их долоо, #ОРос, #экспортын хориг,