АНУ Суданаас өөрийн иргэдээ гаргахын тулд Порт Судан руу цэргээ илгээх талаар хэлэлцэж байгааг Америкийн албаны хүмүүс хэвлэлд мэдээлжээ.
Цэргүүд нь Хартум ба Порт Суданы хоорондох 800 орчим километр хуурай замыг Суданд үлдсэн олон мянган иргэдээ аюулгүй гаргах гарц болгоход чиглэсэн Пентагоны хүчин чармайлтын нэг хэсэг байх болно гэв.
Гэхдээ одоогоор эцсийн шийдвэр гараагүй байгаа гэж албаны хүн мэдэгдсэн байна.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Жон Кирбигийн хэлснээр АНУ-ын арми хуурай замын ойролцоо болзошгүй аюулыг илрүүлэх зорилгоор тагнуулын нисгэгчгүй онгоцнуудыг аль хэдийн нисгэж эхэлсэн байна. Тэрээр одоогоор нүүлгэн шилжүүлэх оролдлого хийхэд аюултай байгааг онцолсон ч Батлан хамгаалах яам америкчуудыг Суданаас гарах арга зам хайж байгааг тэмдэглэжээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан мөн “Америкчуудын ашиглаж байгаа нүүлгэн шилжүүлэх замыг дэмжихийн тулд тагнуулын төхөөрөмжүүдийг байршуулсан бөгөөд бид дэмжлэг үзүүлэх зорилгоор тэнгисийн цэргийн хүчийг бүс нутаг руу шилжүүлж байна” гэж даваа гарагт мэдэгдсэн байна.
Мөн Пентагон Порт Суданы эрэгт хүрсэн америкчуудад туслахын тулд хөлөг онгоцнуудаа илгээсэн байна. Одоогоор Улаан тэнгист АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний ганцхан хөлөг онгоц байгаа нь эсминец гэж АНУ-ын албаны хүн мэдэгдэв.
АНУ-ын тусгай хүчнийхэн өнгөрсөн амралтын өдрүүдэд Хартум дахь АНУ-ын Элчин сайдын яамнаас 87 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд үүний 72 нь АНУ-ын дипломатууд байжээ. Тус хүчнийхэн Жибутиас Хартум хүртэл нисдэг тэргээр 1,200 километр замыг туулж, 17 цагийн турш үүрэг гүйцэтгэсэн.
Бусад улс орнууд Хартумаас хойд зүгт орших Вади Сайидна нисэх онгоцны буудлаас иргэдээ нисгэжээ.
Хэд хэдэн орны иргэдийг багтаасан НҮБ-ын автомашины цуваа Хартумаас Порт Судан хүртэл 840 орчим километр замыг туулахаар даваа гарагт хөдөлсөн байна.
НҮБ-ын цуваанд АНУ-ын олон иргэд байгаа аж.
Эх сурвалж: CBS News