Суданы нийслэл Хартум хотод улаан бурхан, холер өвчний үүсгэгч бодис болон бусад аюултай материал хадгалдаг лабораторийг дайтаж буй талуудын нэг нь хяналтдаа авсны дараа биологийн аюулын эрсдэл нэмэгдсэнийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мягмар гарагт анхааруулжээ.

ДЭМБ-ын тус улс дахь төлөөлөгч Нима Саид Абид био материалыг аюулгүй болгохын тулд техникчид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний лабораторид нэвтрэх шаардлагатай байгаа ч нэвтэрч чадахгүй байгааг мэдэгдсэн байна.

“Энэ бол хамгийн гол асуудал юм: лабораторийн техникчдэд лабораторид нэвтэрч, биологийн материал болон бодисуудын аюулгүй хадгалалтад хяналт тавих боломж байхгүй байна” гэж Суданаас видео холбоосоор дамжуулан Женевийн сэтгүүлчдэд хэлжээ.

Тэрээр мөргөлдөөнд оролцож буй талуудын аль нь байгууламжийг булаан эзэлснийг тодруулахаас татгалзав.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр Суданы зэвсэгт хүчин болон Шуурхай туслах хүчний (RSF) хагас цэрэгжсэн ангиудын хооронд мөргөлдөөн эхэлсэн бөгөөд ДЭМБ-ын сүүлийн мэдээгээр мөргөлдөөнд 459 хүн амь үрэгдэж, 4,072 хүн шархадсан байна. Гэсэн ч Абид бодит байдал дээр хохирогчдын тоо үүнээс өндөр байх магадлалтайг хэлэв.

Мөргөлдөөний улмаас эмнэлгүүд болон бусад чухал үйлчилгээнүүд тасалдаж, олон хүн хоол хүнс, усны нөөцгүй, гэр орон болон бусад газруудад гацсан байна. ДЭМБ-ын мэдээлснээр мөргөлдөөн эхэлснээс хойш эрүүл мэндийн байгууллагуудад нийт 14 удаа халдлага үйлдэгдсэн бөгөөд тус байгууллага ажилтнуудаа аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлж эхэлжээ.

Абидын хэлснээр түүнийг даваа гарагт Хартумаас Порт Судан руу шилжүүлсэн байна.

Түүнчлэн НҮБ-ын Олон улсын цагаачлалын байгууллага болон Дэлхийн хүнсний хөтөлбөр мөргөлдөөний улмаас Суданы зарим хэсэгт үйл ажиллагаагаа зогсоохоос өөр аргагүйд хүрчээ.

Эх сурвалж: Reuters

#дэмб, #Судан,