Украин улс АНУ-ын Холбооны мөрдөх товчоо (FBI) болон Америкийн компаниудтай хамтран газарзүйн байршил, гар утасны мэдээлэл зэрэг орос цэргүүдийн үйлдсэн дайны гэмт хэргийн нотлох баримтуудыг цуглуулахад хамтарч байгааг “FBI”-ын тусгай төлөөлөгч мэдэгджээ.

Украинд атташегаар ажиллаж байсан Холбооны мөрдөх товчооны тусгай төлөөлөгч Алекс Кобзанецын хэлснээр Украины эрх баригчид Орос улс тус улс руу түрэмгийлснээс хойш дайны талбар болон дайны хөлд нэрвэгдсэн хотуудаас дижитал мэдээлэл цуглуулж байгаа аж.

Сан Францискод болсон кибер аюулгүй байдлын бага хурал дээр Кобзанец Холбооны мөрдөх товчоо нь өгөгдөл цуглуулах, өгөгдөлд дүн шинжилгээ хийх, өгөгдлийг боловсруулах тал дээр туршлагатай болохыг хэлээд, Украинд гар утасны мэдээллийг судлах, ДНХ-ийн дээжийг шинжлэх, мөн тулааны талбараас цуглуулсан биеийн хэсгүүдийг шинжлэх зэрэг ажил хийж байгааг хэлэв.

“Дараагийн алхам бол АНУ-ын үндэсний үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж, эдгээр мэдээллийг дамжуулах ... холбоотой хүмүүсийн мэдээллийг олж авах, боломжтой бол газарзүйн байршлын талаарх мэдээллийг авах” гэж Кобзанец нэмж хэлсэн байна.

Түүнчлэн АНУ-ын Холбооны мөрдөх товчоо нь сүүлийн жил хагасын хугацаанд Украинд Оросын төлөө тагнуул хийж байсан хүмүүсийг илрүүлэхэд Киевт тусалсан тухай тэрээр дурджээ.

Кобзанецын хэлснээр АНУ-ын аюулгүй байдлын компаниуд болон төрийн байгууллагууд 2015 оноос хойш Оросын кибер халдлагыг зогсоох хүчин чармайлтад Украинтай хамтарч ажилласан байна.

Эх сурвалж: Reuters

#АНУ, #УКраин, #Холбооны мөрдөх товчоо,