АНУ-ын Агаарын цэргийн хүчин тагнуулын нууц мэдээлэл задруулсан хэрэгт буруутгагдаж буй Жек Тейшейрагийн алба хааж байсан Үндэсний гвардийн хоёр командлагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлжээ.
“Discord” аппликейшн дээр Пентагоны нууцын зэрэглэлтэй баримт бичгүүдийг задруулсан 21 настай Тейшейраг Холбооны мөрдөх товчоо дөрөвдүгээр сарын 13-нд Массачусетс муж дахь гэрээс нь баривчилж, шүүх түүнийг шүүх хурал хүртэл цагдан хорих шийдвэр гаргасан.
Лхагва гарагт АНУ-ын Агаарын цэргийн хүчний хэвлэлийн төлөөлөгчийн хэлснээр Тейшейрагийн алба хааж байсан Тагнуулын 102-р жигүүрийн ажиллагааны командлагч болон отрядын командлагчийг мөрдөн байцаалт дуустал ажлаас нь түдгэлзүүлсэн байна.
Мөн Агаарын цэргийн хүчин эдгээр хүмүүсийн нууц систем, мэдээлэлд нэвтрэх эрхийг түр хаажээ.
Энэ хэрэг нь 2010 онд “WikiLeaks” сайтад 700,000 гаруй баримт бичиг, дүрс бичлэг, дипломат шууданг задруулснаас хойших АНУ-ын аюулгүй байдлын хамгийн ноцтой зөрчилд тооцогдож байна.
Тейшейраг тагнуулын тухай хуулийг зөрчсөн гэж буруутгаж байгаа ч нэмэлт нотлох баримтуудыг тангарагтны шүүхэд танилцуулснаар түүнд өөр ял тулгаж магадгүй гэж хуулийн мэргэжилтнүүд таамаглаж байна.
Эх сурвалж: Reuters

#АНУ, #Пентагон, #Жек Тейшейра, #нууц баримт бичиш,