Пүрэв гарагт Оросын армийн цэргүүд Украины зүүн хэсгийн Бахмут хотын ханган нийлүүлэх чухал замуудыг таслахыг оролдсон тухай Украины тал мэдэгдэв.

Украины зүүн хэсэг дэх цэргийн хэвлэлийн төлөөлөгч Сергей Череватыи "Эрх чөлөө" телевизийн сувагт сүүлийн 24 цагийн дотор Бахмутад 13 удаа байлдааны мөргөлдөөн болж, их буу, олон пуужин харвах төхөөрөмж ашиглан 324 удаа цохилт өгсөн тухай ярьсан байна.

Мөн Оросын арми украин цэргүүдэд бэхлэлт болгон ашиглуулахгүйн тулд Бахмут дахь барилгуудыг зориуд сүйтгэж байгааг мэдэгдэв.

Үргэлжлүүлэн тэрээр “Бахмут дахь дайсны гол зорилго бол хангамжийн сүлжээг таслах явдал юм” гэж хэлжээ.

“Гэхдээ хүчтэй цохилтыг эсэргүүцсэний ачаар ... бид хангамжаа хүргэж, шархадсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх боломжтой хэвээр байна.”

Дайны өмнө 70,000 хүн амтай байсан тус хотыг эзлэхийн тулд Оросын хүчин 10 сарын турш тулалдаж байна. Оросын хувьд Бахмут нь бусад хот руу довтлох замыг нээх чухал ач холбогдолтой юм.

Оросын армийн Бахмутын дараа онилж буй хотуудын нэг болох Костантиновка пүрэв гарагт Оросын пуужингийн довтолгоонд өртөж, сургууль, эмнэлэг, орон сууцны барилгууд эвдэрч, хэд хэдэн хүн шархаджээ.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб “Facebook” хуудсандаа “Хэдийгээр их хэмжээний хохирол амссан ч Оросын Холбооны Улс манай нутаг дэвсгэрийг эзлэх төлөвлөгөөгөө орхиогүй. Цэргийн болон иргэний объектуудад цохилт өгч, довтолсоор байна” гэж пүрэв гарагт мэдэгдэв.

Мөн “Дайсан гол хүчээ Бахмут, Авдиевка, Маринкагийн фронтод довтолгоо хийхэд чиглүүлж байна. Өнгөрсөн хоногт Украины батлан ​​хамгаалах хүчин эдгээр фронтод дайсны 54 удаагийн довтолгоог няцаасан. Бахмут, Маринкагийн төлөөх хамгийн ширүүн тулаан үргэлжилсээр байна” гэжээ.

Эх сурвалж: Reuters

#Бахмут, #Украины дайн,