Баасан гарагийн шөнө Оросын хүчин нийслэл Киевээс эхлээд төв болон өмнөд бүс нутгуудад Украины олон хотод цохилт өгсний улмаас наад зах нь таван хүн амь үрэгджээ.

Төвийн Уман хотод есөн давхар орон сууцны барилга пуужинд оногдсоны улмаас гал гарч, гурван хүн амиа алдаж, найман хүн шархадсан болохыг тус бүсийн цэргийн захиргааны дарга Ихор Табурец мэдэгдэв.

Төвийн бүсийн Днепр хотод мөн пуужин байшинг оносны улмаас гурван настай хүүхэд, залуу эмэгтэй амь үрэгдсэн гэж хотын дарга Борис Филатов “Telegram”-аар мэдэгдэв. Пуужингийн цохилтын улмаас гурван хүн бэртэж гэмтжээ.

Киевт мөн дэлбэрэлт болж, агаарын довтолгооны дуут дохио дуугарч, бүс нутгийн Украинка хотод хоёр хүн шархадсан байна.

Агаарын довтолгооноос хамгаалах системийн тусламжтайгаар 21 пуужин, хоёр нисгэгчгүй онгоц устгасан бөгөөд нисгэгчгүй онгоц унахдаа цахилгаан дамжуулах шугамыг гэмтээсэн болохыг нийслэлийн цэргийн захиргаа мэдэгдэв.

Киев хотын цэргийн захиргааны даргын хэлснээр энэ нь сүүлийн 51 хоногийн хугацаанд болсон Оросын анхны пуужингийн довтолгоо байв.

Мөн Украины төв хэсгийн Днепр, Кременчук, Полтава, өмнөд хэсгийн Николаев хотод шөнө дундаас хойш дэлбэрэлт болсон тухай “Интерфакс” мэдээлжээ.

Лхагва гарагт БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Украины Ерөнхийлөгч Володимир Зеленьский нар утсаар ярьсантай холбогдуулан Кремль мөргөлдөөнийг эцэслэхэд тусалж чадах аливаа оролдлогыг баяртайгаар хүлээн авна гэж мэдэгдсэнээс хойш нэг өдрийн дараа Орос Украин даяар цохилт өгч байна.

Өнгөрсөн оны хоёрдугаар сард Орос Украин руу цөмрөн орсноос хойш хоёр орны удирдагч анх удаа ярилцсан нь энэ байсан юм.

Гэвч Кремль Украин дахь “цэргийн тусгай ажиллагааныхаа” зорилгод хүрэх шаардлагатай гэдгээ илэрхийлсэн. Оросын Ерөнхийлөгч Владимир Путин 2022 оны хоёрдугаар сарын 24-нд Украин руу довтлохдоо Орос орныг хамгаалахын шаардлагатай тулгарсан хэмээн тайлбарлаж байв.

Эх сурвалж: Reuters

#Киев, #ОРос, #УКраин, #агаарын цохилт,