Оросын дор хаяж зургаан бүс нутаг Украины дайралтаас болгоомжилж, тавдугаар сарын 9-ний Ялалтын баярын жагсаалаа цуцалжээ.
Хамгийн сүүлд хилээс 700 орчим километрийн зайтай Саратовын амбан захирагч “аюулгүй байдлын үүднээс” жагсаалаа цуцалж байгаагаа зарласан бол үүний өмнө Белгород, Курск, Воронеж, Орел, Псков муж, мөн Орост эзлэгдсэн Крымийн хойгийн захирагч нар жил бүр болдог цэргийн парадаа цуцалсан байна.
Энэ нь 14 сар гаруйн хугацаанд үргэлжилж буй дайны дараа тус улсын цэргийн сул дорой байдлыг илт хүлээн зөвшөөрч буй хэрэг юм.
“Аугаа эх орны дайн”-ы ялалтыг жил бүр улс орон даяар тэмдэглэдэг бөгөөд энэ үеэр зохион байгуулагддаг цэргийн жагсаалаар Кремль Оросын орчин үеийн цэргийн хүчийг дэлхий дахинд гайхуулдаг уламжлалтай.
Гэсэн ч Москва Украин руу довтолсны дараа баяр ёслолын утга нэлээд өөрчлөгдсөн.
Өнгөрсөн жил Орос орныг 20 жил удирдсан Владимир Путин “дэлхий дээр яргачид, алуурчид, нацистуудад амьдрах газар үгүй” гэдгийг баталгаажуулахын тулд Орос улс Украинтай тулалдаж байна гэж мэдэгдэж байв.
Мөн тэрээр “1945 оных шиг, ялалт биднийх байх болно” гэж өөдрөг мэдэгдэл хийсэн.
Гэвч жилийн дараа Оросын хүчин Киевийн хүлээгдэж буй сөрөг довтолгоонд бэлтгэж байна.
Өнгөрсөн долоо хоногт нэгэн ахмад хууль тогтоогч Оросын арми “манай улсын нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамгаалж чадахгүй” тул сайн дурынхныг улсын хилийг хамгаалахад гар бие оролцохыг уриалжээ.
Мягмар гарагт Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Киевийн дэглэм халдлага, террорист ажиллагаагаа үргэлжлүүлэхээр төлөвлөж байгааг бид мэдэж байгаа” гэж хэлээд, баярын өдрөөр Аюулгүй байдлын алба “аюулгүй байдлыг хангахын тулд шаардлагатай бүгдийг хийж байгаа” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.
Энэ хооронд, Москва, Санкт-Петербург зэрэг том хотод нисгэгчгүй онгоцоор халдаж болзошгүй гэдэгт эрх баригчид санаа зовниж байна. Москвагийн аюулгүй байдлын алба жагсаалын өмнө Улаан талбайг хоёр долоо хоногийн турш хаасан бол Оросын Батлан хамгаалах яам аюулгүй байдлын үүднээс Москва, Санкт-Петербург хотод болох цэргийн жагсаалын агаарын хэсгийг цуцлах талаар хэлэлцэж эхэлжээ.
Украин өмнө нь Оросын нутаг дэвсгэрийн гүнд, тодруулбал Москвагаас 240 километрийн зайд орших Рязань хотын ойролцоох агаарын баазад нисгэгчгүй онгоцоор цохилт өгч байсан.
Эх сурвалж: The Guardian

#ОРос, #УКраин, #цэргийн жагсаал, #Ялалтын баяр,