Пүрэв гарагийн байдлаар Оросын 21 хот Украины сөрөг довтолгооноос сэргийлж Дэлхийн хоёрдугаар дайны ялалтын баярт зориулсан цэргийн жагсаалаа цуцалсан байна.

Орос улс жил бүрийн тавдугаар сарын 9-нд Ялалтын баярын өдрийг орон даяар өргөн тэмдэглэж, олон хотод цэргийн жагсаал зохион байгуулдаг. Хамгийн том жагсаал нь нийслэл Москвагийн Улаан талбайд болдог ба Ерөнхийлөгч Владимир Путин оролцдог. Гэвч энэ жилийн Ялалтын баяр түрэмгийлэгчдийн эсрэг Украины томоохон сөрөг довтолгоотой давхцаж байгаа тул Орос улс маш болгоомжтой хандаж байна.

Орос Украин руу түрэмгийлснээс хойш 14 сарын хугацаанд хэд хэдэн удаа пуужин болон нисгэгчгүй онгоцны цохилтод өртсөн Оросын хил орчмын хотууд Ялалтын баярын жагсаалаа цуцалсаар байна.

Фронтын шугамаас хол орших Сибирийн Тюмень, Нижневартовск, Сургут болон Ханты-Мансийскийн автономит тойрог мөн тавдугаар сарын 9-ний жагсаалаа аюулгүй байдлын үүднээс цуцалжээ.

Эстонийн хилийн ойролцоох баруун хойд нутгийн Псков, Великие Луки хот салют буудуулах чимээ тус бүс нутагт эмчилгээ хийлгэж буй цэргүүдийг айлгаж болзошгүй гэж мэдэгдээд, баяр ёслолыг цуцлах “ёс суртахууны болон ёс зүйн” шалтгаантай гэж тайлбарлажээ.

Мөн Москвад жагсаал болохоос хоёр долоо хоногийн өмнөөс Улаан талбайг олон нийтэд хаасан байна.

Оросын баруун бүсийн Белгород, Курск болон өөртөө нэгтгэсэн Крым өнгөрсөн сард Ялалтын баярын арга хэмжээгээ цуцалсан анхны газрууд болсон юм.

Түүнчлэн Кремльд болсон нисгэгчгүй онгоцны халдлагын дараа Москва, Санкт-Петербург болон ойр орчмын бүс нутгуудад энэ долоо хоногт нислэгийн хориотой бүс тогтоосон байна.

Эх сурвалж: The Moscow Times

#ОРос, #цэргийн жагсаал, #Ялалтын баяр,