Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Брюссель хотноо болж буй Европын парламентад үг хэллээ. Тэрээр видео холбоосоор дамжуулан хэлэхдээ, Украинчууд эрх чөлөөгөө хамгаалснаараа “туйлын өндөр үнийг” төлж байна гэжээ.

“Би өглөөний мэнд, өдрийн мэнд, оройн мэнд гэж мэндэлж чадахгүй байна. Учир нь зарим хүмүүсийн хувьд эдгээр өдрүүд тийм ч таатай биш өнгөрч байна. Зарим хүмүүсийн хувьд энэ өдөр сүүлийн өдөр нь юм. Бид хамгийн сайн хүмүүсээ өгч байна - хамгийн хүчтэй, хамгийн үнэ цэнэтэй хүмүүсээ.”

“Украинчууд бол гайхалтай ард түмэн. Украинчууд газар нутаг, эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж байна. Бидний эрх чөлөө, эх орон руу хэн ч нэвтэрч, хөндлөнгөөс оролцохгүй. Биднийг хэн ч бутаргаж чадахгүй. Бид хүчтэй. Бид бол Украины ард түмэн” гэж Зеленский хэлэв.

Мөн тэрээр Европын холбоо Украиныг дэмждэг гэдгээ батлах ёстой гэж мэдэгдэв.

“Та наргүйгээр Украин ганцаардах болно. Бид өөрсдийн хүч чадлаа баталсан. Бид та нартай адилхан. Тиймээс бидэнтэй хамт байгаагаа батлаач. Биднийг орхихгүй гэдгээ нотлооч. Та нар Европчууд гэдгээ баталж, амьдрал үхлийг ялж, гэрэл харанхуйг ялдаг гэдгийг харуулаач” гэж хэлжээ.

Эх сурвалж: The Guardian

#онцолсон, #Дайн, #Зеленский, #ОРос, #ОХУ, #УКраин,