Монголын ардчилсан холбооны удирдлагууд Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийн нэр холбогдсон хэргүүдийг хуулийн дагуу шалгаж, шийдвэрлэх хэрэгтэй байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар иргэн Д.Монголхүү “Өнгөрсөн хугацаанд бид хуулийн хэрэгжилтийг шаардсаар ирсэн. Хууль нь улс төрийн өндөр албан тушаалтнуудад хэрэгжихгүй байх тохиолдол их байна.

Улс төрийн өндөр тушаал хашиж байсан хугацаандаа маш олон гэмт хэргийн шинжтэй үйл ажиллагаанд нэр холбогдож, түүнийгээ шалгуулсан эсэх нь эргэлзээтэй байсаар өнөөдрийг хүрсэн Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой мэдээлэл олон байдаг.

Эдгээр хэргүүдийг хууль хяналтынхан шалгаж гэмтэй бол гэмтэйг нь, гэмгүй бол гэм буруугүй гэдгийг нь эцэслэн тогтоохыг шаардаж байна.

Х.Баттулга үнэхээр гэмт хэрэгт огт холбогдоогүй, гүтгэлийн золиос болдог бол нэр төрийг нь цэвэрлэх ёстой. Хэрэв гэмт хэрэгт холбогдсон нь үнэн бол хуулийн өмнө хариуцлага хүлээдэг зарчим үйлчлэх ёстой.

Тухайлбал, Х.Баттулга нь Хөдөө, аж ахуйн сайд байхдаа шинэ төмөр зам, шинэ сум, Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам, Таван толгой- Зүүнбаянгийн төмөр зам, Салхитын мөнгөний орд, Нефтийн үйлдвэртэй холбоотой гэмт хэргийн шинжтэй үйлдэлд нэр холбогдож байсан.

Хэрэв түүний нэр холбогдсон хэргүүдийг Монголын хууль хяналтынхан шалгахгүй бол Европын холбоо, АНУ-ын хүний эрхийн болоод хууль хяналтын байгууллагуудаар шалгуулна. Бид өнөөдөр АТГ, Шүүх, Прокурор болон Цагдаагийн байгууллага, УИХ дахь олонхын болон цөөнхийн бүлгүүдэд шаардлага хүргүүлж байна” гэсэн юм.

#live, #д.монголхүү, #монгол улсын ерөнхийлөгч асан Х.Баттулга, #Монголын ардчилсан холбооны удирдлагууд,