Баян-Өлгий аймаг нь аялал жуулчлалын бүс нутаг, ялангуяа соёлын аялал жуулчлал татах өндөр боломжтой тул аймгийн соёл, урлагийн хөгжлийн төлөвлөлтөд театрын урын сангийн болон уран бүтээлийн бодлогыг тусган Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд багтах аялал жуулчлалын бодлоготой уялдуулахыг онцоллоо.

Иймд, Соёлын сайд Ч.Номин соёлын аялал жуулчлал, Засгийн газрын шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэлд багтаж байгаа соёлын аялал жуулчлалын бодлогыг танилцуулж, хөгжимт драмын театрын үйл ажиллагааны төлөвлөгөөг Засгийн газар, Соёлын яамны бодлого, чиглэлтэй уялдуулахыг үүрэг болгосон юм.

Түүнчлэн Хөгжимт драмын театрын уран бүтээлийн бодлогод Тува, Дөрвөд, Урианхай, Казах зэрэг соёлын олон төрлүүдийг тэгш хөгжүүлэхийг зөвлөлөө.

Алтайн өндөр уулсын байгалийн өвөрмөц тогтоцод тулгуурлан соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж байгааг ашиглаж, холбогдох ажлыг төлөвлөн, эргэх холбоотой ажиллахыг санууллаа.

#Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театр, #соёлын сайд ч.номин,