Польш улсад тагнуул хийсэн хэрэгт сэжиглэгдэж буй Оросын 45 дипломатчийг хөөх шийдвэр гаргасан тухай Польшийн ГХЯ-ны төлөөлөгч мэдэгдэв.
Польшийн тусгай албаны төлөөлөгч Станислав Зарын Оросын 45 иргэнийг тагнуул хийсэн эсвэл тагнуулын хамсаатнууд гэж сэжиглэж байгаагаа өмнө нь мэдэгдсэн билээ.
Варшавын иргэний бүртгэлийн газрын архивт ажиллаж байсан Польш иргэнийг тагнуул хийсэн хэргээр мөрдөн шалгах явцад тагнуулд сэжиглэгдэж буй Орос хүмүүсийн нэгийг илрүүлсэн байна.
Тухайн Польш иргэнийг өнгөрсөн долоо хоногт баривчилсан бөгөөд гурван сар цагдан хорихоор болжээ.
Энэ асуудлаар лхагва гарагт Оросоос Польш улсад суугаа Элчин сайд Сергей Андреевыг Польшийн Гадаад хэргийн яаманд дуудсан байна.
Тэрээр уг мэдээллийг үгүйсгэсэн бөгөөд “Польшийн талын бүрэн эрхт шийдвэрийн дагуу дипломатууд явах хэрэгтэй боллоо. Польш шийдвэр гаргах эрхтэй. Орос улс ч бас цаашдын алхмуудыг хийх эрхтэй” гэж ГХЯ-ны гадаа сэтгүүлчдэд хандан хэлжээ.
Эх сурвалж: Reuters

#ОРос, #ОХУ, #Польш, #Польш улс,