Өнөөдөр 0,5 литрийн архины доод үнэ 5,500 төгрөг. Нэг талдаа үнэ хямд, олдоц ихтэй болохоор иргэд уугаад байгаа юм шиг. Нөгөө талдаа “уухгүй байх нь хувь хүний ухамсар, ажил төрөлтэй хүн хэдийхэн уухав. Ажилтай л болго” гэх. Хүн бүрийн бодол санаа өөр байх.
Тэгэхээр яах вэ? Архи, согтууруулах ундааны үйлдвэрлэл, хэрэглээ өссөөр байх уу? Ямар гарц шийдэл байж болох вэ? Онцгой албан татвар гэж бий. Энэ татварын хэмжээг хөдөлгөвөл яасан юм?
Ер нь манай татвар олон улсын дунджаас 2-3 дахин бага гэсэн судалгаа байдаг. Татварын хэмжээг нэмснээр хэрэглээ буурч, иргэдийн эрүүл мэнд, амь нас гээд олон давуу талтай ч үнийн хөөрөгдөл, инфляцыг ихэсгэн эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх талтай.
Нөгөөтэйгүүр архи, согтууруулах ундааны үнэ нэмэгдсэнээр хэрэглээ буурах боломж бий. Гэхдээ хуурамч архины үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдэх эрсдэл байгааг ч давхар бодох ёстой.
Гадаадын улс орнууд архи, согтууруулах ундаандаа хэдий хэмжээний татвар ногдуулсан байдгийг судаллаа.
ОХУ: 2021 оны нэгдүгээр сарын 01-ээс согтууруулах ундааны онцгой албан татварын хэмжээг нэмсэн. Ингэснээр этилийн спиртийн эзлэх хувь 9 хувиас давсан согтууруулах ундааны онцгой албан татварыг өмнөх онтой харьцуулахад 4 хувиар онцгой албан татвар ногдуулах бүтээгдэхүүн дэх усгүй спиртийн литр тутамд 566 рубль хүртэл нэмэгдэв.
Финлянд: Албан татварын хэмжээ 2017-2020 оныг хүртэл нийт 3.6 хувиар нэмэгдсэн. Архины литр тутамд 0.49 евро, дарсанд 0.31 евро, пивонд 0.36 еврогоор нэмжээ.
Их Британи: Архи, согтууруулах ундаа, тамхинд НӨАТ-VAT-г тооцдог бөгөөд үндсэн үнийн 20 хувийг авдаг. Ингэснээр Нэгдсэн татварын сангийн 32.6 хувийг бүрдүүлж үүнийгээ нийгмийн эрүүл мэндийг дэмжих бодлого, стратегидаа зарцуулдаг.
БНСУ: 2020 оны нэгдүгээр сарын 01-ээс шар айргийн хэмжээнээс хамаарч архины татварыг хэрэгжүүлсэн. Одоо бүх шар айрагны литр тутамд 830.3 воны (72 цент) татвар ногдуулна. Энэ татвар нь шар айрагны үнэд суурилсан архины өмнөх 72 хувийн татварыг орлох юм.
Бүгд Найрамдах Польш Улс: Спиртийн борлуулалтын гуравны нэгийг жижиг шилтэй архи эзэлдэг. 2020 оноос жижиг шилтэй буюу 300 мл-ээс бага хэмжээтэй архины үнийг нэмж, нэмэлт татвар ногдуулах болсон. Энэ нь архинд донтсон залуучууд (15+) болон архинд донтсон хүмүүсийн архидалттай тэмцэнэ гэж үзэж байгаа юм байна. Хэрэглээ өсөх хандлагатай байгаа үед 300 мл-ээс бага савтай худалдаж буй согтууруулах ундааны нэг литр тутамд 25 злотын нэмэлт төлбөртэй болсноор жижиг лонхтой согтууруулах ундааны хэрэглээ буурчээ.
Өндөр хөгжилтэй болон хөгжиж буй 17 орны архи, согтууруулах ундааны онцгой албан татварын хэмжээ 10-60 хувийн хооронд. Харин ядуу буурай орнуудынх 15-20 хувьтай байна.
Өндөр хөгжилтэй буюу өндөр орлоготой улс орнуудад согтууруулах ундааны үнийг 10 хувиар нэмэхэд хэрэглээ 5.1-7.7 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Тэгвэл дунд болон бага орлоготой улс оронд үнийн өөрчлөлт нь хэрэглээнд шууд нөлөөлдөг байна.

#архи, #архи согтууруулах ундаа, #архины онцгой албан татвар,