Киевийн ойролцоох хотуудаас 410 хүний ​​цогцсыг олдсон тухай Оросын дайны гэмт хэргийг шалгаж буй Украины прокурорууд мэдээлсэн байна.

Украины тал нийслэлийг тойрсон бүс нутгуудыг эргүүлэн авсныхаа дараа илрүүлсэн цогцоснуудаас 140-д нь шинжилгээ хийсэн гэж Ерөнхий прокурор Ирина Венедыкова мэдэгдэв.

Бямба гарагт Венедыкова “Украины цэргийн прокурорын газар Оросын түрэмгийллийн нотлох баримтыг цуглуулж, хадгалж, мөн хууль сахиулж, цэргийн албан хаагчдын эрхийг хүндэтгэх болно” гэж мэдэгдэв.

Харин Оросын тал хот доторх энгийн иргэдийг хөнөөсөн гэх мэдээллийг эрс няцаажээ.

Энэ явдлаас өмнө Буча хотод иргэний хувцастай цогцоснууд зам дээр хаягдсан байдалтай олдсон бөгөөд дэлхий нийт уг үйлдэлд Оросын буруушааж байсан юм.

Буча дахь гэрчүүд “The Guardian” сонинд мэдээлснээр тус бүсээс ухрахдаа Оросын цэргүүд хотоос зугтаж буй хүмүүс рүү буудаж, энгийн иргэдийг хөнөөсөн байна. Мөн “AFP” агентлагийн сурвалжлагчид баасан гарагт Буча хотын нэг гудамжинд энгийн хувцастай 20 орчим цогцос байхыг харжээ. Буча хотын дарга Анатолий Федорук тус агентлагт мэдээлснээр хотод өөр 280 цогцсыг булсан байна.

Энэ асуудлаар Москва энэ сарын дөрвөнд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн яаралтай хуралдааныг зарлахыг шаардсан байна. Орос улс нь 15 гишүүнтэй тус байгууллагын байнгын гишүүн юм.

Эх сурвалж: The Guardian, BBC

#Дайн, #дайны гэмт хэрэг, #ОРос, #ОХУ, #УКраин,