Киевийн ойролцоо орших Буча хотод Оросын цэргүүдийн үйлдсэн аймшиг бага багаар ил болж байна.

Нэгэн цагт хүүхдийн нийгмийн төв байрлаж байсан барилгын хонгилоос таван хүний ​​цогцос олдсон бөгөөд энгийн иргэний хувцастай таван эрэгтэйн гар хүлээтэй байжээ. Заримынх нь толгой руу, заримынх нь цээжин тус газар буудсан байна. Тэдгээрийг хэн болохыг хараахан тогтоогоогүй байгаа ч Украины албаныхан эдгээр хүмүүсийг Оросын цэргүүдэд барьцаалагдаж, амиа алдсан гэж мэдэгджээ.

Холгүйхэн орших өөр нэг тосгоны ойд дөрвөн булш олдсон байна. Эдгээрийн хүмүүсийн гурвыг нь тогтоожээ: 51 настай Олха Сухенко, түүний нөхөр Игорь, 25 настай хүү Александр. Олха тосгоны тэргүүн байсан бөгөөд түүнийг гэр бүлийнх нь хамт Украины цэргүүдэд тусалсан хэмээн сэжиглэн амийг нь хөнөөж, ойн захад булсан байна.

Даваа гарагт Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Буча хотод айлчлахдаа “Бид энд юу болсныг, Оросын арми юу хийснийг, Оросын Холбооны Улс энх тайван Украинд юу хийснийг дэлхий дахинд харуулахыг хүсэж байна” гэж хэлээд амиа алдсан хүмүүс энгийн иргэд байсныг онцолсон байна.

Тэрээр “BBC”-д өгсөн ярилцлагадаа Оростой хэлэлцээр хийхэд бэлэн байгааг дурджээ “Украин улс энх тайвныг хүртэх эрхтэй. Бид дайнтай амьдарч чадахгүй. Манай арми өдөр бүр тулалдаж байгаа ч олон сая хүний ​​амь нас хохирохыг хүсэхгүй байна. Тийм учраас бид Оростой яриа хэлэлцээр хийх ёстой” гэв.

Энэ үеэр, Буча хотын өөр газарт олон хүнийг булшилсан тухай мэдээлэл гарчээ. Шарил хадгалах газар дүүрсэн учраас цогцоснуудыг ингэж бөөнд нь булшилсан байна. Тэнд байх энгийн иргэдийн цогцоснууд гараа нуруундаа хүлүүлсэн байдалтай байсныг зураг болон дүрс бичлэгүүдээр баталгаажуулжээ.

Одоогоор албан ёсны тоо гараагүй байгаа ч хотын дарга Анатолий Федорукийн хэлснээр наад зах нь 300 энгийн иргэн амиа алдсан байна.

Нийслэл Киевээс баруун зүгт орших энэ газарт юу болсон нь ил болж байгаа ч Украин даяар Оросын мэдэлд байгаа хот, суурингууд олон бөгөөд эндээс олдсон зүйл мөн өөр газраас олдох вий, илүү олон энгийн иргэний цогцос байх вий гэж Украин айж байна.

Эх сурвалж: BBC

#дайны гэмт хэрэг, #ОРос, #ОХУ, #УКраин,