Боловсролын ерөнхий газраас боловсруулсан ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгахад багшид дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмжийг Мэдээлэл технологийн үндэсний төвийн https://medle.mn/ сайтын багшид зориулсан цэсэнд байршууллаа.

  • Зөвлөмжийг 2021-2022 оны хичээлийн жилд боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулсан оношлох үнэлгээ, сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /хуучин нэршлээр/-ээс зохион байгуулсан “Сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах-Хосолсон сургалтын арга зүй” зөвлөн туслах, мониторингийн үр дүнд үндэслэн боловсруулсан.
  • Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2021-2022 оны хичээлийн жилийн сүүлийн улиралд судлах, оношлох болон сургуульд суурилсан үнэлгээгээр хоцрогдол ихтэй гэж оношлогдсон суралцахуйн зорилтыг хэрэгжүүлэх агуулгын хүрээнд нэгж болон ээлжит хичээлийн жишиг төлөвлөлт, арга зүйн санаагаар дамжуулан багшид дэмжлэг үзүүлэхэд энэхүү зөвлөмж чиглэж байгаа юм.

ЗӨВЛӨМЖ НЬ:

  • Оношлох болон сургуульд суурилсан үнэлгээний үр дүн, анализ.
  • Нэгж хичээлийн арга зүйн жишиг төлөвлөлт, ээлжит хичээлийн арга зүйн санаа.
  • Сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахад багшид өгөх зөвлөмж гэсэн үндсэн бүтэцтэй.

https://medle.mn/ сайтад ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллагын ерөнхий эрдмийн багш нар өөрийн нэвтрэх эрхээр хандан зөвлөмжийг татан авч хэрэглэх боломжтой. Тус сайтаар дамжуулан сургууль, орон нутгийн түвшинд зөвлөмжийн хэрэглээ ямар байгаа талаар статистик мэдээллийг нэгтгэх, асуулга судалгаа авах, түүнд үндэслэн арга зүйн дэмжлэгийн цаашдын чиглэлийг тодорхойлохоор төлөвлөж байна.

#хүүхэд боловсрол,