20.10 цагт: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жагсагчдад хандаж мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газрын ээлжит бус хуралдаанд ЦЕГ, ТЕГ-ын дарга нар оролцож мэдээлэл өгсөн. Саатуулсан бүх хүнийг сулласан, дахин энэ төрлийн асуудал үүсгэхгүй. Авлига, албан тушаалтны нэр холбогдсон этгээдийн хэргийг "ял наймаалцах" хэлбэрээр шийдэхгүй байхад анхаарч ажиллах шийдвэрийг Засгийн газар гаргалаа.

Мөн төрийн албан хаагчид том оврын автомашиныг Улаанбаатар хот дотор ашиглахгүй байх, төрийн албан хаагчдын тасалгаанд метр квадратын хязгаар тогтоохоор шийдвэрлэсэн гэдгийг дуулгая.

Засгийн газар та бүхний 15 шаардлагын 11-ийг нь бие даан шийдвэрлэх нөлөөтэй байна. Цаашид чадах бүх зүйлээ хийх болно. 15 шаардлагад үр дүн гаргана гэдгээ Ерөнхий сайдын хувьд хэлье. Цаг хугацаа харуулна" гэв.

20.00 цагт: Засгийн газрын ээлжит бус хуралдаан дууслаа. Тун удахгүй Ерөнхий сайд мэдээлэл хийнэ. Шадар сайд С.Амарсайхан, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар нар жагсагчдад шаардлагын хариуг гардуулна.

19.30 цагт: Хуралдаанаас гаргасан шийдвэрийг мэдээллэх цаг хойшлов.

19.00 цагт: Үнийн өсөлтийг эсэргүүцсэн залуус эхлүүлсэн “Монголдоо сайхан амьдаръя” жагсаал Төв талбайд үргэлжилсээр байна.

Эдгээр залуустай өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзаж, санал бодлыг нь сонссон юм. Үүний дараа Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 17.00 цагт хуралдуулсан бөгөөд хуралдаанаас гарсан шийдвэрийг тун удахгүй танилцуулах гэж байна.

Жагсагчдын зүгээс,

  • Үнийн өсөлтийг барих,
  • Тэгш боломжийг олгох,
  • Чингэлэг тээврийг эхлүүлэх зэрэг 15 асуудал бүхий шаардлагыг өгөөд байгаа.

#онцолсон, #live, #засгийн газрын хуралдаан, #Засгийн газрын ээлжит бус хуралдаан,